Ц.Лхагважав: Автомашины бүртгэлийг хотоос гаргасан нь мөнгө, цагийг үрж байна

742 2018/02/12 0

"Эко автомашин үйлдвэрлэгчдийн холбоо"-ны тэргүүн Ц.Лхагважав өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх талаар болон нэг цэгийн үйлчилгээ нэрээр хоосон тунхаг гаргаж зарим иргэдэд чирэгдэл болж байгаа тухай мэдэгдсэн юм. 
Ц.Лхагважав хэвлэлийн хурлаар "Хөрөнгөтэй хүмүүс унадаг 0 заалттай автомашины бүртгэлийг хотын төвд буюу Баянзүрх дүүргийн  Авто тээврийн үндэсний төвөөр олгодог атлаа жирийн иргэдийн гол хэрэглээ болох импортын автомашины бүртгэлийг хотоос гаргасан нь тэдэнд хүндрэл учруулж байна. 22-ын товчоон дахь Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор импортын автомашины бүртгэлийг хотоос гаргасан. Улмаар тэднийг бүртгэл хийлгүүлэхээр очиход цахилгаангүй, интернет тасарсан, шилжүүлэг хийдэг ганц банкинд урт дараалал үүсэх чирэгдэл байсаар байна. Тиймээс чирэгдэл үүсгэж,  жирийн иргэдийн цаг завыг үрж буй  энэ шийдвэрээ эрх мэдэлтнүүд эргэж нэг хараач ээ. "Да хүрээ” зах автомашины худалдаа үйлчилгээ явуулах цогц үйлчилгээг үзүүлдэг. Гэтэл бүртгэл хийлгэхийн тулд 22-ын товчоо явах нь иргэдийн мөнгө, цагийг үрж байна. "Да хүрээ” захад өнөөдөр 600 гаруй бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг." хэмээн ярьлаа. 
"Эко автомашин үйлдвэрлэгчдийн холбоо"-г автомашин импортлогч, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахаар байгуулж, татварын нэмэгдлийг эсэргүүцэн гарч ирж байсан юм. Харин энэ удаад Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар болон ийнхүү төрийн үйлчилгээ иргэдэд ялгавартай хүрч байгаа талаар, түүнчлэн үйлчлүүлэгчийн гомдол хэрээс хэтэрч байгаа зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?