“Хуулиа мөрдье-21” аяны хүрээнд Нийслэлийн түргэнтэй хамтран ажиллалаа

547 2018/02/13 0

"Хуулиа мөрдье-21” аяны хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн дарга нарын хамтран баталсан "Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллах удирдамжийн дагуу СБД дэх МХХ-ийн улсын /ахлах/ байцаагчид 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд ажиллалаа. Тус удирдамжийн хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвд 2013-2017 онд ирсэн дуудлагын статистик мэдээнд дүн шинжилгээ хийж, 2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө НТТ-ийн эмч нартай хамтран дуудлагаар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа.

Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн 5 жилд ирсэн дуудлагын

статистик үзүүлэлт /2013-2017 он/

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн сүүлийн 5 жилийн дуудлагын статистик үзүүлэлтийг оноор харьцуулж үзэхэд нийт дуудлагын тоо нэмэгдэхэд осол гэмтлийн дуудлага мөн адил өссөн үзүүлэлттэй харагдаж байна. 2013 онд нийт дуудлагын 13,7 хувийг осол гэмтэлтэй холбоотой дуудлага эзэлж байсан бол 2017 оны нийт дуудлагын 15,7 хувийг осол гэмтэлтэй холбоотой дуудлага эзэлж осол гэмтлийн дуудлага жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байна.

Нийт осол гэмтлийн дуудлагын сүүлийн 5 жилийн статистик үзүүлэлтийг архи согтууруулах ундаатай холбоотой үүссэн осол гэмтэл, хордлогын дуудлагатай харьцуулж үзвэл 2013 онд 23%, 2014 онд 25,4%, 2015 онд 24,9%, 2016 онд 26,3%, 2017 онд 27,5%-ийг эзэлж жил бүр тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна.

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?