Налайх дүүрэг Монгол-Германы ашигт малтмал технологийн ИС-тай хамтран ажиллана

974 2018/02/13 0

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуультай харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Засгийн газрын 2017 оны тогтоолоор батлагдсан "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр", Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан "дүүргийн хэмжээнд агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад анхаарал хандуулж Эко Налайх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" гэж тусгагдсаны дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тус сургуультай энэ чиглэлд түлхүү хамтран ажиллахаар гэрээг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ГМАМТИС-ийн захирал Н.Дорждэрэм нар үзэглэлээ.

 

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол-Германы Ашигт малтмал технологийн их сургуулийн хэрэгжүүлж буй "Налайх дүүргийн тоосонцрын бохирдлын төвшинг тогтоох судалгаа" буюу агаарын чанарын судалгааг хамтран явуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа явуулах, дүүргийн хүүхэд залуусыг тус сургуульд сургах хувийг нэмэгдүүлэх, ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?