Пёнчаны олимпид оролцох Монголын тамирчдын хуваарь

348 2018/02/13 0

Пёнчан 2018 өвлийн олимпийн XXIII наадамд 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж байгаагаас өнөөдөр биатлон, тэшүүр, гүйлтийн цана, уран гулгалт зэрэг төрлүүдэд 18 багц медалийн эзэд тодроод байна. 

Герман 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Нидерланд, АНУ 3 алт, Норвеги, Франц, Канад 2 алтан медальтай удаалж байна. Наадмыг зохион байгуулагч БНСУ шорт-трекийн төрлөөс нэг алтан медаль авч наймдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд 18 орон ямар нэгэн медаль хүртжээ. 

Монгол улсын гүйлтийн цанын тамирчид энэ удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох бөгөөд ирэх пүрэв, баасан гаригт буюу хоёдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Алтпениса гүйлтийн цанын төвд уралдана. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-т ОУХМ Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-д, ОУХМ Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-д уралдах хуваарьтай. 

Ч.Отгонцэцэг "Сочи 2014” өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн онд В ангиллын ДАШТ-ээс шагналт IV байрт орж байсан юм. Тэгвэл анх удаа олимпийн наадамд уралдах гэж буй Б.Ачбадрах 2017 оны В ангиллын ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд байгаа тамирчин юм. Энэ удаагийн цанын багийн дасгалжуулагчаар Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байна.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?