Аяако Кимура: Монголчуудын тархины тураал

126465 2016/03/05 120

 
 

Залуу насаа Монголд өнгөрөөсөн Японы иргэн Аяако Кимурагийн "Тархины тураал" бүтээлийг хүргэж байна. Тархины тураал л баялгийн хараалд хүргэдэг бололтой. 

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дєнгєж тусгаар тогтноод байсан бєгєєд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зєвшєєрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны тєлєє хvчин зvтгэмээр санагдаад, юуны ємнє гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний тєлєє «Визон-2020» гэдэг тєлєвлєгєє зохион гаргаж байгаа билээ.

           Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.
            Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хєгийн
харагдаад, монголчууд нэг л хєгийн санагдаад болж єгдєггvй. Олон жил хєгийн юмны тєлєє зvтгэж явсан би ч бусдад хєгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн.
Гадаадын хvн Монголыг хєгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хєл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?
            Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас єєр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын тєлєє ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvс.
Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.
           Єнєєдрийн Монголд дээр єгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Єєрєєр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хєгжиж байгаа л орон.
Тєр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зєв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зєв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нєхєн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын "Их сургаал бичиг” номын VI бvлэгт "Улс орны хувьд эд хєрєнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мєн” гэж бичжээ.
           Улс орны удирдагч эд хєрєнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хєгийн амьтсыг єєрийн гар хєл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хєгийн амьтдаар тєр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.
           Хятадын сургаалаас иш татвал єнєєгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.
           Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Єнєєгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа єглєєнєєс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бєгєєд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Єєрийн дотоод ертєнцийг сайжруулахын тєлєє л тэр.
           Монголд єрнєсєн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа.
          Тэрхvv Мэйжигийн хувьсгалын ємнє Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хєгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч єнєєгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мєнгийг єєрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.
Ийм байхад манай япончуудтай єєрсдийгєє зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зєвхєн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.
           Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь єєрєє олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг тєвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хєгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн тєвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.
           Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас єєрєє тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна.
           Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно.
           Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.
Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хєдєлмєрт зvтгээд єнєєгийн хєгжилд хvрсэн биш, хажууд нь ёс тєр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.
           Ойр дотно болох тусмаа ёс тєрийг чанд баримтлах нь чухал. Ёс тєрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс тєр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.
           Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мєр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.
            Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зєв» гэх нь урам хугална.
Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс єєр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дєрвєн уулын дундаас бvv гараасай
гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.
           Єгєєш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг єєр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй.
          «Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зєрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм єгч байна. Бvр ихийг єгєх ёстой. Юм єгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн єєрийгєє гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зєвхєн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.
          Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мєнгє, ариун мєнгє гэж ялгаж чадахгvй, мєнгє бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж тєсєєлєхийн аргагvй. Єєрєє vл тансаглан, єрєєлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.
          Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.
          Муу луйвраар залилж авсан мєнгєєр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мєнгє гэдгийг мэдсээр байж, тийм мєнгєєр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.
          Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.
         «Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хєрєнгє оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мєнгє оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
         Тэгсэн хэрнээ хєрєнгє оруулагч Монголд бус, єєрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан.
         Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн. Гэхдээ
монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий.
         Монголын ард тvмэн єєрєє хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж єгєєсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Єєрт хамаатай юмыг єєрєє л хийх ёстой гэдэг зарчим алга.
Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг.
         Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мєнгє, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны тєлєє сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны ємнє єєрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.
         Єєрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй єчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан євдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн євдєг нь би юм шиг санагдаад болж єгдєггvй.
         Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертєнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Гончигсанжаа
  • 2016/03/05 14:59
АЯАКО КИМУРО -д Монголчууд аймаар хайртай.
  • damiran
  • 2016/03/05 15:10
gashuun unenig bichsen bna....bidnii unuugiin nuur zarai dur urkh neg iimerkhuu l bnadaa....iimees bidnii nuguu usrengui hugjikh gedeg nileed hol sangdana...uurchlukh yum mash ih bna...
  • GANBAA
  • 2016/03/05 15:23
ZOV YUM HELJEE IIM YUM SONSOH HEREGTEI BID MONGOLCHUUD
  • gunjee
  • 2016/03/05 15:55
Uneheer unen ug heljee amia bodson humuus shuu bi l bolj baibal hamaagui gesen setgelgeeetei ene chigeeree baibal mongol uls baihgui bolnoo.. turd baigaa luibarchidaa uugshuuleed l daraa ni eh oronchgui bolnoo ter tsagt amaa bariad ch nemergui bizdee sereechee mongolchuudaaa..
  • Zochin
  • 2016/03/05 16:26
Bi ichiv Tor zasgiinhaa omnoos ard tumniihee omnoos ooriinhoo omnoos .Bid bigd huneer heluuleltgui ene bugdiig medej mederch baiga hirnee yostoi tarhinii turaald orson shu
  • Sanabat
  • 2016/03/05 16:44
Зовож ,ядарч үзээгүй ,бэлэнчлэх сэтгэлтэй
нэг жараныг туулсан ч үндэсний бахархал сэргэж байгаа шүү.
  • zochin
  • 2016/03/05 17:01
tuslamj ,zeeleer orj irsen mongoor huuhduudee gadaadad ter tusmaa ondor hogjiltei ornuudad surguulid surgaj baigaa eej aabuud , tednii huuhduud ichihed yan aa.
  • санал
  • 2016/03/05 18:19
Энэ үнэнийг хэлжээ.Монголд Ардчилал гарснаар хүний юмыг өөрийнх гэж зүтгэх худал ярих луйвар хийх хууль зөрчих гэх мэт аль олиггүй бүхнийг ардчилал гэдэг ойлголттой болсон үүнийг ичих зовхыг мэдэхгүй илээр ярьдаг болллоо.
Уг нь Монголчууд өртэй хүн өөдлөхгүй өттэй мал таргалахгүй гэж өр зээл тавих хүнээс шаардлаггүй бол барагтай юм гуйхгүй гэдэг үзэл бодолтой л байсан үр хүүхдээ ч тэгж хүмүүжүүлдэг хууль зөрчинө гэдэг ойлголт бүр ч байхгүй хуульчлаагүй ч ахмад хүний үг том хүмүүсийн ярианд бага насны хүүхдүүдийг чих чинь алт болчино гээд оролцох битгий хэл сонсхыг хориглодог байлаа.Хүүхдийг буруу юм хийвэл ээж нь зохих арга хэмжээ аваад аль болох аавд нь мэдэгдэхгүйгээр болдог байлаа тун болохгүй юм хийсэн бол Аав нь зохих арга хэмжээ/алган боов амсуулаад асуудал шийддэг байлаа одооч ардчилал хүний эрх гээд аягүй бол шүүхэд өгчих болотой.Ер нь төрийн залгамж халаа бэлдэнэ гэдэг эртнээс судалж бэлдэж удам судар гаралыг маш сайн тодруулдаг наад зах нь ажилд орход 3-н үеийн түүх гээд авдаг байж билээ гэтэл одоо ямар болсон хэн нэг танил байвал юу ч гэж худлаа ярисан хүний эрх гээд ойлгочихсон байна.за тэгээд бичээд байвал их л юм байна.Эцэст нь хэлэхэд гадны хүнээр ингэж үнэнээ хэлүүлэх ямар байна.
  • Батлага
  • 2016/03/05 18:26
unen unen. mongoloo gesen, neg negniigee gesen, hunii gar harahgui bh geel yg l heljee.
  • тимсё
  • 2016/03/05 18:57
... одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мєнгийг єєрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ... гэж офшор Баярцогт хуужааг яг л онож хэлсэн байна ш дээ. Даанч Баярцогт хүний адагт энэ нийтлэлийг унших булчирхай байхгүй л дээ
  • мжжм
  • 2016/03/05 19:16
бид чинь 95 жил дарга харж дарга нар гадаадыхныг харж амиа хоохоилсон улс
  • eesh chaavaas
  • 2016/03/05 20:28
Mongolchuud maani tarhinii turaald orjee... ynen youm bna ..uursdiigni doromjilood bichih shuumjled bichih 2 iig yalgah uhaan dutuu turj deeee chaavaas daa. Ene huuhen chini uls undseerni ug garvalaar ni aav eejtei chini doromjilood bna shyy dee ... tegsen you genee ynen helj geh shig... ene huuhnii ug nadaa dutlaa you aan...japandaa bol youch bish hog shyy dee ene hun... lol...sain unshaad dahin dahin unshaad yzeechee doromjilood baihad ...you bicheed bnaa...
  • amrita
  • 2016/03/05 20:53
hel sursnaar uls hogjihgui ondor narin mergejilgui bol yugaa hiihe yum be
  • ДПОЛО
  • 2016/03/05 21:49
ҮНЭН ҮГ ХҮЧТЭЙ.ТАНД БАЯРЛАЛАА .
  • эсэргүү
  • 2016/03/05 21:54
яааг үнэн. хамгийн худалч, хулгайч, новшийн зантай, ар нуруу руу хутга шаадаг, хүнд тусалж чаддаггүй, зэрлэг бүдүүлэг, хангүг гуйлгачдын хошногыг долоож явдаг улсууд бол зөвхөн монголчууд
  • Baf
  • 2016/03/05 22:01
Unen heljee uuniig buh mongolchuud unshaasai
  • asdf
  • 2016/03/05 22:06
MGL d hariutslag shudrag zuil unenedeel algaa.
  • bi
  • 2016/03/05 22:26
yaaaag onoson
  • zail
  • 2016/03/05 22:27
mongloos zail
  • Даянжалбуу
  • 2016/03/05 22:35
зөв бичиж үнэн хэлжээ, алийн болгон бид гаднаас царай алдах юм бэ өөрсдөө сэтгэж өөрсдөө бүтээх хэрэгтэй дотоод сэтгэлдээ хувьсгал хийх хэрэгтэй....
  • зочин
  • 2016/03/05 22:36
Эсрэгээр эд нарыг шүүмжилбэл дэлхийн шившиг, түүхийн бузар булай барагдахгүй. Ядаж манай бөхчүүдийг давдаг болчихоод шүүмжил
  • кат
  • 2016/03/05 22:59
Нэг л их үнэнг нь гайхсан хүмүүс байхымаа.өөрсдийгөө эхлээд гайхацгаа.нэг муу явуулын харийн тэнүүлч хүүхнээр удам судраараа доромжлуулчаад гэнэт ухаан орцгоов гэнэ.ийм тэнэг болохоор гадны хэн дуртай тэнүүлч нь хүссэнээрээ доромжлоод.тэнэгүүд нь даган баясаад.өөдөө гарах гэсэн элэг нэгтнээ доош нь дарж.естой оюуны тураалд оржээ.монгол залуус юуул бол юугч хийж бүтээж чадна.нийгэм өөрчлөгдөж л таараа.битгий тэр хаа байсан хэдэн зуун сая хүнтэй улстай 3 хан сая хүнээ жишиж бүү догосцгоо.естой малаасаа холдоод малаасаа дор сэтгэдэг болчих юмаа зарим гарууд.цагаан гартангууд л даган баясаж байгаа шүү

Естой монголоос зайл муу тэнүүлч минь гэж хэлмээр санагдлаа.үхсэнээ хийж монголд олон жил орогнодог юм
  • Bolor
  • 2016/03/05 23:17
Denduu unen heljee.ichij uhmeer humuus shde bid ch.zaluuchuud maani nom unshihgui yum.muu helegddeg ch gsn huuchin niigmìin uyed nom unshdaggui hun hovor bsan.huuhduud songidog zohiol unshdag bsan.odoo humuustei uulzahaas ch halgamaar buduuleg zuvhun mongotei humuust l doligonodog boljee
  • hulan
  • 2016/03/05 23:36
Ayako-d amjilt husii.
  • uher mongol
  • 2016/03/05 23:41
UHER MONGOLCHUUD AA, ICHIJ AMIDARTSGAA
  • Zochin
  • 2016/03/05 23:49
Vnen l helj... tarhinii turaal belenchleh setgelgee baigaa tsagt uls hogjih uu... yadaad hvnii hiisen umiig hairladag oorsdoo ch gesen hiij bgaa umaa chin setgeleesee hiichdeg. Hogoo hayahgvi, yamar ch hvniig yamarch ved hvndelj harirsdag bolmoor bgaa um. Iim l jijig umnaas hogjil ehlene shdee
  • Ган
  • 2016/03/06 00:42
Тархины таргалалттай хүний бичсэн нийтлэл
  • Dorjsuren
  • 2016/03/06 01:02
Za hudlaa geed helhed hetsuu unen geed helhed tuilshirsan yum shig sanagdlaa. Gehdee bas ger bulee, ah duugee, naiz huhduu, hamt olonoo geed ywj bga zaluuchuud zondoo bga gedegt bi itgeltei bna. Mun tatvaraa tolood ywj baival tegeel minii eh orondoo hairtaigiin min ilrel shuu...................................doorh commentuudiig bugdiin unshlaa ene bol todorhoi neg hureeleld handaj bichsen niitlel. Ternees bish mongol ahan duus min bas araich iim loitson ard tumen bish shuu.
  • уншигч
  • 2016/03/06 02:04
Зүрх эмтрэх шиг... нээрэн л үнэндээ одоо үед ярихаас цаашгүй болсон төртэй гэр доторхоо бодсон аминч үзэлтэй ард түмэн гэхдээ ингэж хэллээ гээд яах ч юм билээдээ энэ улсын иргэн юм хойно өөртөө л хэлж байна гэсэн үг.
  • Оюун
  • 2016/03/06 04:09
Үнэн үнээн. Сэтгэлгээний ядууралд орсон. Ном уншицгааяа манайхаан.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?