Хөшөө дурсгалаа таньж мэдэцгээе #5 Торгоны зам

109728 2015/07/22 0


"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сард "Улаанбаатар-Уран баримал” нэртэй наадам зохион байгуулжээ. Наадамд нийт 45 уран бүтээлчийн 88 бүтээл ирсэн бөгөөд үүнээс шалгарсан 15-ыг нь нийслэлийн гудамж талбайд байрлуулахаар болсон юм.
 
Эдгээрийн дундаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, хуучин Танктай хөшөө байрлаж байсан авто замын уулзварт байрлуулсан "Торгоны зам” цогцолборыг онцолж байна. Одоогийн байдлаар ганцхан тэмээ замын дунд байршуулсан байгаа ч, тун удахгүй жингийн таван тэмээ алхаж явааг дүрслэх үлдсэн дөрвөн тэмээг байрлуулах аж.
 
Тэмээ тус бүр нь 350 см өндөр, 520 см урт, 260 см өргөнтэй юм байна. "Хөх Нар” контемпорари төвийг 2002 онд үүсгэн байгуулж байсан уран бүтээлч Ё.Далх-Очир энэхүү цогцолборыг урлаж байгаа аж.
 
Бүтээн байгуулалтыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөсөн төдийгүй "Торгоны зам” цогцолбор нь элсэн манхан бүхий орчинтой, хөвөөгөөр нь цэцэг тарьж, гэрэлтүүлэг хийсэн, сандал сүүдрэвчтэй сайхан газар болох юм байна.
 
Сонирхуулахад анх "Нүүдэл” гэж нэрлэж байсан тэмээн жингийн цуваа нийслэлийн төв рүү алхаж байгаа нь эд баялгийг эх орондоо авч ирж буйн бэлгэдэл ажээ. Түүнчлэн хүч тэнхээ ихтэй, холын замд тэсвэртэй таван хошуу малын нэг тэмээг онцгойлон цогцолборын төв болгосон нь эх орны хөгжил дэвшил, түүхэн соёлыг харуулах зорилготой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?