Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн 99 хувийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК-иар дамжуулан 2016 онд хууль бус замаар худалдан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхлсэн билээ.
Шалгалтын явцад урьдчилан хорихоос чөлөөлөх үед түүнд Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ногдуулаад байсан юм.
Харин өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар тус шүүхэд хүсэлт гаргасны дагуу түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна. Эх сурвалж “Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэнд тааруу, гадаад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн өргөдлийг өмгөөлөгч нар нь гаргасны дагуу шүүх түүний хилээр гарахыг хориглосон захирамжаа цуцалсан” хэмээн мэдээлэв.