Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын “Екатеринбург Экспо” ордонд зохион байгуулагдаж байна. Монгол улсын шигшээ багаас гурван боксчин үлдээд байсан бөгөөд өчигдөр бүгд ринг дээр гарчээ.
Эхний тулааныг 63 кг-ын жинд тоглож буй Б.Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай хийж, ялагдал хүлээсэн байна.
Харин 69 кг-ын жинд тоглож буй Г.Баярхүү Иорданы Эашиш Зейадад 0:5 харьцаатай хожигдсон байна.
Тэгвэл 57кг-ын жингийн Э.Цэндбаатар Унгарын Ролан Галошийг 5:0-ийн харьцаатайгаар буулган авлаа.
Энэхүү тулаанд ялснаар Э.Цэндбаатар шөвгийн наймд үлдэн, медалийн төлөө тулалдах эрхтэй болж байгаа юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь энэ жилийн Европын наадмын аварга, 2017 оны Европын аваргын хүрэл медальт боксчин Ирландын Курт Уолкер байна. Тэрээр өмнөх тоглолтондоо Арменийн боксчиныг ялаад байгаа юм.