“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн, Улсын харцага Г.Ганхуягийг өчигдөр Увс аймгийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид баривчилсан байна. Түүнийг Увс аймагт байгууллагынхаа салбар хороог байгуулах ажлаар явж байхад нь баривчилсан бөгөөд нэг цаг орчмын өмнө Улаанбаатар хотноо авчирлаа.
Энэ талаар түүнээс тодруулахад, “Би трансжендерүүдийн эрхийг зөрчөөгүй. Тухайн хүний ямар хүн байх нь надад хамаагүй. Гэхдээ тэдний нийгэмд үзүүлж байгаа нөлөө нь дэндүү их байна. Энэ сөрөг нөлөөнөөс нь иргэдээ хамгаалах ёстой. Угаасаа тэд өөрсдөө нүүрээ дарахгүй мэдээлэл өгч байхад би тэдний нүүр царайг нуух шаардлага байхгүй.
Намайг трансжендер иргэдийн эрхийг хөндсөн мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичиж, тэдний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан байна” хэмээн тайлбарласан юм.