Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Монгол улсын зүүн хязгаар. Тэнд хилийн торыг нь хуйлчихаад, шонгуудыг нь унагачихаад газрын тос олборлохоор ажиллаж буй Монгол эзэнтэй Хятадын хөрөнгө оруулалттай Макс ойл компани үйл ажиллагаагаа явуулж байна. Бид дархан хилийн минь тасарсан торыг бүтэн болохыг билэгдэж гар гараа барьж зогсоод “амьд тор” боллоо. Туурга тусгаар Монгол улсын дархан хил “бүтэн” байх ёстой. Түмэн олон Монгол түмэн минь “бүрэн” жаргалтай амьдрах ёстой гэж Босоо хөх Монгол бүлгэмийн залуус цахим хуудаснаа бичжээ.
Хилийн торыг тасдаж, газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж байгаа энэ асуудлыг Хил хамгаалах ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Ашигт малтмалын газар, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам анхааралдаа авна уу.