Монгол улсаас ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот дахь Ерөнхий консулын газарт худалдааны атташе албыг хашиж байсан Т.Мөнхбатад есдүгээр сарын 13-ны өдөр Германы Дрезден хотын шүүхээс гурван жил, есөн capын хугацаатай хорих ял оноосон болохыг “Bild” сонин мэдээллээ.
Мөн тус шүүх хурлаас түүний жолоочоор ажиллаж байсан Э.Оргилыг мөн найман capын хугацаатай хорих ял оногдуулсан байна.
Тэднийг анх Германы зүүн өмнөд бүсийн А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулан шалгахад 150 мянга гаруй ширхэг, хүний сэтгэцэд нөлөөлөх, тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэж явсан нь илэрсэн юм.
А17 чиглэлийн зам нь сүүлийн үед хууль бус бараа тээвэрлэх гол зам болоод байгаа бөгөөд тэдний тээвэрлэж явсан эм нь 40 мянга орчим еврогоор үнэлэгдэх хэмжээний гэж мэдэгджээ.