Засгийн газрын хаалттай хуралдаанаар Монгол улсаас Тува, Хонконг улсад суух Ерөнхий консул нарыг томиллоо.
Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Чимэдийн Ганболдыг томилсон байна. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн нөхөр Г.Жаргалсайханыг Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар томилуулаад байгаа гэнэ.
Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан. Харин Г.Жаргалсайхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга, түүнээс өмнө Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. Түүнийг мэргэжлийн дипломатч, ЮНЕСКО-д 10 шахам жил ажиллаж, Дэлхийн соёлын өвийн жагсаалтад дөрвөн өв бүртгүүлсэн, англи, франц, орос хэлтэй хүн гэдэг.