УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний зөвлөх нарт холбогдох хэргийг шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд явагдаж байна.
Түүнийг хуурамч мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд тус зүйл ангиар төрийн алба хаших эрхийг нь хоёр жил хүрэх хугацаагаар хасах, 5,4 сая төгрөгөөр торгох, 720 цагийн нийтийн хөдөлмөр эрхлүүлэх эсвэл нэг жилийн хугацаатай гадагшаа зорчих эрхийг нь хасах ялтай зүйл ангиар буруутгаж байгаа юм.
Харин өчигдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зүгээс сэтгүүлчдээс шүүх хуралдааныг дамжуулж өгөхийг хэвлэлийнхнээс хүссэн бөгөөд шүүгч “Шүүх хуралдааны явцад хэвлэлийнхнийг танхимд байлгах боломжгүй, шийдвэр танилцуулах хэсэг хэвлэлийнхэнд нээлттэй” хэмээн мэдэгдлээ.