МИАТ-ийн нисгэгч Б нь хар тамхи хэрэглэсэн талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Б нь МИАТ-ийн B373 онгоцны хоёрдугаар нисгэгч бөгөөд сар орчмын өмнө Германд дараагийн нислэгээ хүлээж байх хугацаандаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон учир МИАТ ажлаас нь халсан байна. Энэ үйл явдалтай холбоотой мэдээлэл манай Цагдаагийн Ерөнхий газарт одоогоор байхгүй бөгөөд Б-д ямар нэгэн хэрэг, зөрчил үүсгэсэн эсэх нь тодорхойгүй байна.