Энэ оны сүүлийн нар хиртэлт өчигдөр болж өнгөрлөө. Гэхдээ энэ удаад нар цагираг хэлбэртэйгээр хиртсэн бөгөөд сар нарыг бүхэлд нь халхалж чадаагүйн улмаас тэнгэрт “галт цагираг” үүсгэсэн байна.
Нар хиртэх байгалийн үзэгдэл Ази тивд тодрруулбал, Саудын Араб, Индонез, Малайз зэрэг улс орнуудад ихээхэн тод ажиглагдсан бол Африкийн зүүн хязгаар, Австралийн баруун хойд нутагт нарны хагас хиртэлт ажиглагджээ.
2019 он гарснаас хойш гурав дахь удаагаа нарны хиртэлт дэлхийд ажиглагдаж байгаа бөгөөд дараагийн бүтэн хиртэлт ирэх оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр тохионо хэмээн тооцоолжээ.