Ромын Католик сүмийн тэргүүн пап Франциск хоёр оны зааг дээр Ватиканы Гэгээн Петрийн талбайд шинэ оныг угтан үг хэлжээ. Түүнийг цугласан олонтой мэндчилэх үед нэгэн эмэгтэй гарыг нь огцом татаж уурыг нь хүргэсэн байна.
Энэ үед тэрээр огцом уурлаж гарыг нь татсан эмэгтэйн гарыг алгаджээ. Тэгвэл тэрээр өөрийн тэвчээр алдан гарыг нь алгадсан үйлдэлдээ уучлалт хүсч “Тэвчээр бол хайр. Заримдаа бид тэвчээрээ алддаг, яг л өчигдрийн над шиг. Өчигдөр би та бүхэнд муу үлгэр дуурайл үзүүлснийхээ төлөө өнөөдөр уучлалт хүсэж байна” хэмээжээ.