Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд шатахуун худалдан авч, урт дараалал үүсгэж байгаа талаар мэдээлэл бий.
Тэгвэл шатахууны нөөцийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Дэлхийн хөрөнгийн бирж сүүлийн өдрүүдэд уналттай байна. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө. Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна.
Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой. Худал хуурмаг мэдээлэлд битгий автаач, нийлүүлэлт хэвийн байгаа гэдгийг хэлье. Үүнээс гадна шатахууны үнэ буурна. Ашигт малтмал, газрын тосны газраас 16:30 цагаас нөөцийн байдал, үнэ хэрхэн буурах талаар мэдээлэл хийнэ” гэв.