Унтаад сэртэл бид огт өөр ертөнцөд байв. Диснейн гайхамшиг унтарч, Парис романтик хот байхаа больжээ.
Нью-Йоркийн нуруу бөгтийж, Хятадын Цагаан хэрэм хамгаалах чадалгүй нь ойлгомжтой болов.
Ариун хот Мекка хоосорчээ.
Үнсэх энхрийлэх нь хөнөөлт зэвсэг болж, ээж аав, анд нөхдөөсөө хол явах нь тэднийгээ хайрласны гэрч болж. Албан тушаал, гоо үзэсгэлэн, эд хөрөнгө юу ч биш болов.
Харин ЦЭВЭР АГААРЫГ хэн ч, юу ч орлохгүйг мэдрэв. Байгаль сав, ертөнцийн амьдрал сэхэн төлжиж үргэлжилсээр…
Хүн төрөлхтнийг торонд хашчихаад байгаль дэлхий өөрөө улам гоё, улам сайхан болоод байгаа нь бидэнд нэг ёсны сануулга биш үү??
Байгаль дэлхий бидэнд шивнэж байна: Та нар заавал байх шаардлагатай биш. Ус агаар, газар дэлхий та наргүйгээр сайхан болоод байна. Буцаад ирэхдээ та нар харин миний зочин гэдгээ битгий мартаарай.
Эзэн нь биш шүү…..
(Франц хэлнээс Б.Оюунаа)