Дэлхий нийт 2020 оны 11 дүгээр сарын 27 гэхэд COVID-19 халдвараас бүрэн ангижирна хэмээн Сингапурын эрдэмтэд үзэж байгаа талаар мэдээллээ. Тус улсын эрдэмтэд математикийн аргачлалаар дэлхийн 131 улсад COVID-19 халдвар хэзээ дуусах талаар судалгаа хийжээ. Үүнд;
ОХУ-д 07.20-нд
ХБНГУ-д 08.01-нд
Францад 08.08-нд
Их Британид 08.14-нд
АНУ-д 08.24-нд дуусч эцэст нь дэлхий нийт энэ оны 11 дүгээр сарын 27 гэхэд COVID-19 халдварт “Баяртай” гэж хэлнэ хэмээн мэдэгджээ.