Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр “Нийслэлчүүд Та бидний дундаас дөрвөн бяцхан амь зуурдаар эрсэдсэнд сэтгэл шимширэн харамсаж байна. Нөхөж баршгүй хүнд гарз, уй гашуу тохиосон хүүхэд багачуудын аав ээж, ар гэр, анги хамт олон, ойр дотнынхонд хувиасаа болон нийслэлчүүдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Холбогдох байгууллагууд, ажилтан алба хаагчид төдийгүй хувийн хэвшлийнхэн, иргэд дор бүрнээ илүү хариуцлагатай, санаачилгатай, хүний өөрийнгүй хатуу хяналт шаардлагатай байх ёстойг мартаж болохгүйг энэ харамсалтай явдал дахин харууллаа.
Бидний алхам тутамд үгүйлэгдэж байгаа зүйл бол нэг нэгнийхээ төлөө гэсэн сэтгэл, мөн аливаа ажилд хандах өөриймсөг хандлага, хариуцлага, хяналт, стандарт хэм хэмжээ юм гэдгийг хүүхдүүд амиараа төлөөс хийн хатуу сануулсаар байна.
Аль ч салбарт аюулгүй байдлын стандарт хэм хэмжээг мөрдөж хэвшүүлэх, алхам тутамдаа анхаарал сэрэмжтэй байх нь юу юунаас илүү чухал байгааг цаг ямагт сануулж, 2020 оныг стандарттай хот болгох бодлого шийдвэр гарган анхааран ажиллаж байна.
Гэвч шат шатанд бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хянах, нягтлах үүрэгтэй холбогдох байгууллагууд, ажилтан алба хаагчид төдийгүй хувийн хэвшлийнхэн, иргэд дор бүрнээ илүү хариуцлагатай, санаачилгатай, хүний өөрийнгүй хатуу хяналт шаардлагатай байх ёстойг мартаж болохгүйг энэ харамсалтай явдал дахин харууллаа.
Тоглож наадах гэнэн цагаан, дэврүүн гэгээлэг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн амь эрсдэж, бурханы оронд одсон хүүхдүүдийн золгүй явдал иргэн бүрт том сургамж болж хүн бүр урьд урьдынхаас илүү анхаарал сэрэмжтэй байж стандарт хэм хэмжээг мөрддөг аюулгүй хотыг бий болгохын төлөө хүчээ нэгтгэх нь хамгаас чухал байна…” гэжээ.