• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 3 сарын 29
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын 7 ААН саналаа ирүүлжээ

    ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна

    АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ

    О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан шүүхийн шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болгожээ

    Сэтгүүлчийг цагдан хорихоос татгалзжээ

    Сэтгүүлчийг цагдан хорихоос татгалзжээ

    Б.Цогбадрах: Шилэн дансны мэдээллийг оруулсан этгээд өөрөө устгах боломжтой

    Гамшгийн дуут дохио өнөөдөр 16:00 цагт орон даяар дуугарна

    Угсармал орон сууцнуудыг дулаалж, ДЦС-ын үйлдвэрлэж буй эрчим хүчийг хэмнэнэ

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

  • Улс төр
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

    Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

    “126 авлигач ба нэг лидер”

    Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор

    Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ

    Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ

    Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ

    Шинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч УИХ-ын гишүүдийн ирц хүрсэнгүй

    Бүлгийн хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

    АН бүлэг: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар сайн дураараа чөлөөлөгдөж, шалгуул

    Б.Ган-Очир нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ

    Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    “Манжууд биднийг 200 жил боолчлоогүй”- Монголын түүхийг шинэ үзэл бодлоор

    Битүүний өдөр юу хийж, юуг цээрлэдэг вэ?

    Хүүхдийн даахийг бүрэн хэлд орсон үед хүйс гэж ялгалгүй сондгой настай үргээдэг

  • Дэлхий дахинд
    Иран Харг арлын хамгаалалтыг чангатгаж эхэлжээ

    С.Амарсайхан: Өнөөдрийн дэлхийн хямрал нь маргаашийн манай улсын сорилт биш аль хэдийн эхэлсэн бодит эрсдэл гэдгийг бүх түвшинд онцгой анхаарах ёстой

    Ираны эрх баригчид АНУ-ын илгээсэн гал зогсоох төлөвлөгөөг няцааж, оронд нь өөрийн шаардлагыг тулгажээ

    Украины дроны цохилт Оросын газрын тосны экспортын хүчин чадлын 40 хувийг зогсоосон тухай мэдээлжээ

    Орос улс 24 цагийн дотор бараг мянган нисгэгчгүй онгоцоор Украины хотуудад халджээ

    Оросын Приморскийн газрын тосны экспортын боомт Украины агаарын цохилтод өртжээ

    Сиричүүд согтууруулах ундааны хязгаарлалтыг эсэргүүцэн жагсжээ

    Ираны дэглэм “бүрэн бүтэн” байгаа ч “нэлээд суларсан” гэж АНУ-ын тагнуулын алба мэдэгджээ

    АНУ-ын ерөнхийлөгч Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөхөөр сүрдүүллээ

    Ким Жон Уны охин танк жолоодож буйг тус улсын төв хэвлэл мэдээлжээ

    Хятадын иргэн хилээр 2000 гаруй шоргоолж гаргахыг оролдсон хэргээр яллагдав

  • Эрүүл мэнд
    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Энэтхэгийн Баруун Бенгал мужид илэрсэн Нипах вирусийн шинэ дэгдэлт Ази даяарх эрүүл мэндийн байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

    Э.Бат-Амгалан: Өөрийнхөө зургийг өөрсдийнхөө хүнээр шатаалгачихаад янз бүрийн юм яриад явдаг улс төрийн хар технологи байдаг шүү

    Хүчтэй гал энергитэй хүмүүсийн 9 шинж…

    Хүчтэй гал энергитэй хүмүүсийн 9 шинж…

    Ж.Золжаргал сайд болохын тулд намдаа буцаж элсэх үү?

    Х.Нямбаатар: Э.Бат-Амгалан хэрэлдэх мөрөөрөө надтай л хэрэлд

    Д.Ганбат: Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг улсад хурааж авч онц байдал тогтоосноор тэдний тасалдаад байсан шахааны бизнес эргээд цэцэглэсэн

No Result
View All Result

Лев Гумилёв: Түүхээ мэддэггүй ард түмэн богино настай байдаг юм

by undesten
2020-08-20 16:01
in Утга зохиол, Ярилцлага
67
Лев Гумилёв: Түүхээ мэддэггүй ард түмэн богино настай байдаг юм
SHARETWEET

ИХ ХҮМҮҮН ГЭГЧ ГЯЛСХИЙН ӨНГӨРЧ
СҮҮЛТ ОДОДТОЙ ЗҮЙРЛЭХ ЮМГҮЙ!

/Чингисийн удмаараа бахархдаг, өмгөөлдөг аав, хүү хоёр
хийгээд Анна Ахматовагийн тухай өнгөцхөн өгүүлэх нь/

НИКОЛАЙ ГУМИЛЁВ (1886-1921)

Николай Гумилев гэгч энэ хүн манайхтай холбоотой гэхээсээ илүүтэй, барилдлагатай гэхээр юм билээ. Эцэг дээдсээсээ Чингисийн удамтай, Цагаадайн үр сад хэмээн бахархаж ирсэн, тийм ч гэр бүлийн хүмүүжилтэй айлын хүүхэд юмсанж.
Зургаан настайдаа анхны шүлгээ сонинд гаргаж, хожмоо нэр цуутай яруу найрагч болсон тэрбээр багшийгаа, Пушкины яруу найргийн гайхамшиг нь юунд байдаг вэ гэхэд, талст шиг байдагтаа хэмээн хариулж явсан гэдэг юм.

Николай Гумилев хориодхон настайгаасаа л хорвоогоор нэг тэнэж, алдар сууг хүртэж, авъяас билэгтний охьтой гэрлэж, аргагүй л Орос даяар халгиж цалгиж аж төржээ. Гумилевийн эхнэр Ахматова, Ахматовагийн нөхөр Гумилев, агуу их яруу найрагчид гэх нэрийг тэд л дуулж, чих нь ч бас дөжирчээ.

Гумилев гэгч гэртээ тогтдоггүй, гэргийдээ төдийлөн хоргоддоггүй тэр эр Оросын утга уран зохиолын мөнгөн үеийн сод төлөөлөгч, шинэ урсгал үндэслэгч, яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч, утга зохиолын шүүмжлэгч, нэрд гарсан жуулчин хэмээн үнэлэгдэх болов. Тийм нэгэн нэртэй цуутай залуу Богд хаант Монгол улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос улсад айлчлал хийхээр хүрэлцэн очиход нь, тус дэм болохсон гэж ихэд мэрийсэн гэдэг юм. Африкийн аяллаасаа дөнгөж буцаж ирчихээд байсан тэрбээр өөрийн биеэр манайхны буусан Гранд отель хэмээх буудалд нь хүрэлцэн ирж, уулзан тухалж байжээ.

Гадаад яамны орчуулагч түшмэл Жамсрангийн Цэвээн гуай хувийн тэмдэглэлдээ тэр тухай онцлон дурдсан нь бий. Тэрхүү тэмдэглэлийг Ленинград хотын Салтыков-Щедрины нэрэмжит номын сангийн хөмрөгөөс олж үзсэн хэмээн Содовын Баясгалан гуай нэгэнтээ дурсан ярьсан сан.
“Францаар мэнд мэдэж, оросоор Гусарын хорооны офицер Гумилев хэмээн өөрийгөө танилцуулсан өндөр гоолиг биетэй, сайн санаатай хүн биднийг дагалдан, Нева мөрнөөр аялав” хэмээн тэрхүү тэмдэглэлд бичиж үлдээжээ. Жамсрангийн Цэвээн гуайн ачлал санаж, онцлон дурдсан Николай Гумилев нэгэнтээ,

Од түгсэн тэнгэрээр шүтээнээ хийж
Орог саарал чоноор удмаа болгож
Орчлонт ертөнцийг ганзаганаасаа чирсэн
Омог бардам талын нүүдэлчид

Хуучин Европыг нойрноос нь сэрээж
Хурц илдээр замыг нь зааж
Ромын папын зүрхийг чичрүүлж
Оросын вангуудыг элгээр нь мөлхүүлсэн хэмээн шүлэглэж байсан гэдэг юм. Монголд минь ямар л элэгүй хүн аль тэртээ дээр үед ингэж бичихсэн билээ.

“Талд цайрах монголын эсгий гэрүүд бол миний өвгөд дээдсийн өлгий нь юм” хэмээн шүлэглэдэг Гумилев шиг эцэгтэй хүн, “Би Зүчийн удмын хүн, миний ихэс дээдс Зүчи бол Монголын ухаалаг хаадын нэг байсан юм билээ” хэмээн хуучилдаг Анна Ахматова шиг ээжтэй хүн, тийм бүлд өсөж, торнисон хүн хэрхэн яаж энэ Монголд минь элэггүй байж таарах билээ.

ЛЕВ ГУМИЛЁВ (1912-1992)

1912 оны 9-р сарын 18-нд Гумилев, Ахматова гэх агуу их найрагчдын гэрт нэгэн хүү төржээ.
Ээ, мурчилзах жаахан ангаахай минь
Хээ, хувь заяаны дээд хишиг минь хэмээн залуу эх дуу алдан эвийлж, ангир уургаа амлуулсан тэр бяцхан хөвгүүн бол ирээдүйд эзэн Чингисийг минь, энэ Монголыг минь түүхийн тавцан дээр өмгөөлөн босох их эрдэмтэн Лев Николаевич Гумилев байсан билээ.
Үнэнийг л хэлье
Үрдээ, Левдээ,
Анна гэх аминаасаа ч,
Хань минь гэх чамаас ч,
Хавьгүй би хайртай хэмээн Анна Ахматова захидал бичиж байсан бол, Гумилев ч тэртээх Африкаас, зулзаган Арсланг минь замаас нь шүүрч аваад үнсээдэхээрэй, аав гэж хэлж заавал сургаарай хэмээн захиж байсан гэдэг.
Гэрийн бараа хардаггүй, Африк ч гэдэг юм уу, аль нэг тийшээ аялаад явчихдаг, Дэлхийн нэгдүгээр дайнд ч сайн дураараа явчихдаг, нэг л мэдэхэд, унтер-офицер хэмээх бага гарын дарга ч болчихсон явах, нэг л дуулахад, баатарлаг байлдсан хэмээн Георгийн загалмайгаар ч шагнуулчихсан байх шижигнэсэн залуу яруу найрагчийг тогтоох хэцүү л байсан байх, “Лев хүү ч төрлөө, миний сэтгэл ч хөрлөө. Гумилевын гэрт ганцаараа хоцров. Хийдэг л юм, ердийнхөөрөө, юм л унших. Сав л хийвэл, Петербург явна, ээжийнхээрээ зочилно” гэсэн гунигтайхан мөрүүд Анна Ахматовагийн тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн нь бий.

Хөөрхөн хөвгүүнтэй болж, “Харийн тэнгэр”, “Эрхин хэлхээс” гэх яруу найргийн ном хойно хойноосоо гарч, алдар гавъяаны оргилд хүрэвч, ердийн биш, ер бусын хоёр их хүний хувийн амьдрал хөрч холдсоор л байсан бололтой.

Октябрийн хувьсгал ялж, нийгмийн дээд хэсэг, оюун ухааны цөм нь Оросоос гадагш урсан гарч байхад, харьд зүтгээд салдаггүй Николай Гумилев эх орондоо зүтгэлэн байж хүрч иржээ. Дүүжлүүрийн олсонд дураараа толгойгоо углаж өгч байна даа хэмээн сануулсаар байтал, тийнхүү эргэж ирсэн төдийгүй, би хаант засгийг дэмждэг, большевикуудыг ойлгох ч үгүй юм, хүндэтгэх ч шалтаг алга хэмээн үзэл бодлоо нуухгүйгээр илэрхийлж явсан гэдэг. Гэхдээ элдэв хуйвалдаан огт зохиосонгүй, мөрөөрөө байж, шүлэг зохиолоо бичиж, судалгаа шинжилгээгээ хийх л хүсэл бодол өвөрлөж явжээ.

Гэтэл 1921 оны 8-р сарын 3-ны өдөр гэв гэнэт л зэвсэгт бүлэглэлд оролцсон, Октябрийн хувьсгалыг эсэргүүцсэн хэмээн баривчилж, тэр жилийнхээ 8-р сарын 26-ны шөнө буудаж орхижээ. Хаа яаж оршуулсан нь ч өнөө болтол тодорхойгүй, “Гумилев, Николай Степанович, 33 настай, язгууртан, хэл зүйч, яруу найрагч, дэлхий дахины хэвлэлийн газрын зөвлөлийн гишүүн, нам бус, офицер” гэсэн тэмдэглэл, тамлаж тарчилгасан бололтой, гэрэл зураг төдийхөн үлджээ.

Цаг өнгөрлөө ч,
Зовлон
Цаашдаа ч мөн л,
Зовлон гэсэн Анна Ахматовагийн шүлгийн хэдэн мөр харамсалтай нь, хань ижил дээр нь ч, өөрийн толгой дээр нь ч, хөөрхий хүүгийнх ирээдүй дээр нь ч хар сүүдэр нэгэнт тусгаад салсангүй.

ЛЕВ ГУМИЛЁВ ШОРОН ХОРИХ ЛАГЕРЬТ
14 ЖИЛ ШАХАМ ТАРЧИЛЖЭЭ

Мөнөөх хар сүүдэр мөлхсөөр 1933 онд туссан ч, анхны тэр баривчилгаар арай ч тэрчигт нь шоронд явуулчихсангүй.
1935 онд ахиад л баривчлав. Зөвлөлтийн эсрэг хэл яриа гаргасан хэмээн баривчилсан нь эхийг нь л хорих гэсэн цаад зорилготой байжээ.

Анна Ахматова эрс тэс шаардлага бүхий захидлаа Сталинд хүргэж дөнгөв. “нөхөр Ягода-д, Гумилевыг баривчилгаанаас сулла, гүйцэтгээд илтгэ. И.Сталин” гэсэн нэгэн цохолтын хүчээр тэр удаад шоронгүй нэг юм салжээ.

1938 онд ахиад л баривчлав. Анна Ахматова ч дахиад л Сталинд ханджээ. “Зөвлөлтийн нэгэн түүхчийг та аварч үз, амьд байх, ажиллах боломж надад олгож үз” хэмээн гуйсан тэр захиа урдын адил Сталинд шууд хүрсэнгүй. Лев Гумилев таван жил хоригдов.

Орон шоронгоос суллагдаж, дайнд мордож, дээд сургууьд сурч, эрдмийн зэрэг хамгаалсан Лев Гумилевыг 1949 онд дахиад л баривчлав. Тэр удаад бүр ч чангалж, 1956 он хүртэл долоон жил хорихоор болжээ. Тэгж хорих шалтгаан нь ердөөн л “Чи боловсролтой хүн, тэгэхээр чи аюултай хүн” гэсэн яллагчийн үгэнд илэрсэн гэдэг юм.

Гурван жил яс хорьчихоод, сүүлд нь элдэв хар бор ажилд талхиж талхиж, эрэмдэг зэрэмдэг, хүнд ажил дийлэхээ болихоор нь номын санч нэртэй цагдах болжээ. Сталиныг нас барсны дараа л арай зөөлөрч, захидал харилцаагаар хүнтэй харилцахыг нь зөвшөөрсөн аж.

Даравч дарайдаг, булавч бултайдаг их хүний зангаргаар нууж хааж байж, гучин дэвтэр дүүрэн Дундад Азийн эртний түүхийг шоронгийн тэр бэрх нөхцөлд бичсэн шөрмөстэй хүн гэвэл Лев Гумилев.

Түүнийг хүмүүс, Эх орны дайны өмнө ааваасаа болж, Эх орны дайнаас хойш ээжээсээ болж, эцэс сүүлд нь Чингисийг өмөөрч, Оросыг буруутгасан өнгө аястай бичлээ хэмээн мөрдлөг хавчилга, орон шоронд орж байх хатуу тавилантай учирсан хайран ч эрдэмтэн хэмээн харамсан бичсэн нь бий.

Хөрс шороонд хань минь булаатай
Хөсрий муу шоронд хүү минь хориотой хэмээн Анна Ахматова гашуудан бичиж байсан шиг байнгын хардлага сэрдлэг, орон шорон эх, үрийн бие махбодийг төдийгүй, сэтгэл санааг нь ч сэглэж орхисон гэлтэй, амь амьдралаа гэж явсан эх хүү хоёр, ачлал журмын ариун хэлхээгээ таслан алдсан гунигт түүх ч тэдэнд бий. Тэр бүхнийг орхиж, Лев Гумилевыг өөд болохоос нь хоёрхон жилийн өмнө манай нэрт зохиолч, сэтгүүлч Дамбын Цэмбэлтэй уулзаж, юу хуучилсныг нь товчлон толилуулья.

ЛЕВ ГУМИЛЁВЫН ХҮҮРНЭЛ

“Азийн зэрлэгүүд, хээрийн махчид, нүүдэлчин барлагууд, алуурчин мангасууд, гай таригчид, цөлмөн хоослогчид гэх зэргээр таван зуун жилийн турш барууныхан үгүйсгэж, үзэн ядаж ирсэн нь арьсны үзлийн нэг хэлбэр, түүхийн ташаарал юм. Чингис бол хэзээ ч эвдлэн сүйтгэгч байгаагүй юм. Соёлыг устгагч ч огт биш. Тэр бол хүчирхэг, дайнч, балмад түрэмгий олон хөршөөсөө л ард түмнээ хамгаалагч нь байсан юм. Тэднийг номхотгон дарахгүй л бол Монгол өөрөө мөхөх байв. Чингис бол хэзээ ямагт эрэлхэг зориг, чин үнэнч чанарыг эрхэмлэгч байв.

Түүхийн шинжлэх ухаан бол бараа таваар дэлгэдэг, арилждаг зах зээл биш. Чингис шиг түүхэн их баатруудыг худалдаж болдоггүй юм. Ойрхи Дорнодод Чингис хааныг бахдан талархдаг бол, мусульманчууд тэр нэрийг сонсонгуут цочирддог.

Түүхийн улбаа, дорно зүгийн ард түмний зан заншлыг жаахан үзээд ирвэл, элчийг тэд юу гэж хүлээж авдгийг нь төлөөгүй ойлгоно. Хаа газраас зарсан элч дорно зүгийн ард түмэнд, тэр дундаа монгол хүний хүндэтгэлт зочин нь байдаг. Тэгж л угтан авч, хүндлэн залдаг. Гэтэл тийм хүндтэй элч, зочноо алдаг улс, тийм орны хааныг Чингис шиг ёс төрийг эрхэмлэгч, сахиулагч хүн хүлцэн зөвшөөрөх үү? Үгүй дээ, яалаа гэж тэгэх вэ, хэрхэвч хүлцэхгүй.

Хорезмын шах Мухаммед, түүний ууган хүү, залгамжлагч Жалел ад-Дин нар муурын сахлаар оролдов гэгчээр, Чингисийн дургүйг тэгж л хүргэсэн. Чингисийн монголчууд хэзээ ч, Афганистан, Иран, Азербайжаныг байлдан дагуулаагүй. Энэ улс орнууд тэр цагт шахын мэдэлд байсан болохоор л хааны хүүг элдэн хөөхдөө л дайрсан хэрэг. Энэтхэгт хүрч очсон нь ч бас л хорезмчүүдийг л нэхэн хөөсөнтэй холбоотой. Чингис дээрмийн дайн ер хийж байгаагүй. Төмөр бол өөр өө, Чингис, Төмөр хоёрт тэнгэр газар шиг ялгаа бий. Төмөр бол Чингисийн удмын нүүдэлчидтэй ч тулалддаг л байсан, хөршүүд рүүгээ ч уулгалан дайрдаг л байсан.

Бат хааны бол половчуудтай л тулалдаж байсан. Тэр үеэр Рязань болон, Владимирын вант улсын арваад хот л эвдэрч сүйдсэн. Цаана нь 300 гаруй хот суурин байсан боловч, монголчууд тэр бүхнийг нэг ч хөндөөгүй, албан татвар ч аваагүй. Өмнөд Оросын вангууд половчуудыг хамгаалан боссон, монголчууд тэдэнтэй эв эвдрэхгүй гэж элч зарсан, гэтэл тэднийг нь барьж аваад алчихсан. Ямар сайндаа л, монголчууд элч нарыг нь алсан хотынхныг нь уур хилэнгийн хотынхон гэж нэрлэж байх вэ. Монголын элчид яаж хандсан, тэр нь юунд хүргэлээ, түүхээс тодорхой. Тэр тухай илүү нуршаад яах вэ” хэмээгээд өөр тамхиар нэг ч солилгүй, насаараа угжаатай юм шиг татсан Беломорканал-аа гаргаж иржээ.

ЛЕВ ГУМИЛЁВЫН ӨГСӨН ЯРИЛЦЛАГА

-Чингисийн тухай номынхоо эхний хуудсанд та, “Монголын ард түмэнд зориулав” хэмээн бичжээ. Гэтэл тэр номыг тан зориулсан ард түмэн нь олж унших нь битгий хэл, барааг нь ч хараагүй л байна, гомдмоор биз?
-Юундаа гомдох вэ. Монголчууд намайг мартах бүү хэл, харааж зүхэж ч болно. Харин Чингисээ л мартаж болохгүй. Чингисийн тухай миний үзэл бол санаанаасаа бий болгосон, зохиомол зүйл биш. Бодит байдал, түүх нь тэр юм. Харин тэгтэл та нар Чингисээ мартана гэж байдаг аа, танайхыг би тэгж л өрөвдөж байсан.

-Та Чингисийг насаараа судаллаа. Гэтэл Чингисийн тэр эх оронд нь та нэг ч очоогүй байдаг, тоогүй яа.
-Намайг даанч урьсангүй л дээ. Ирээ ч гэсэн бол уухайн тас л очих байсан. Чингис, Жамухын нүүж сууж явсан газар орноор морь тэмээгээр эцэхээ мэдэхгүй явах л байсан. Дэлүүн болдог, Бурхан Халдун уулын орой дээр гарч, судалгаагаа хийх л байлаа. Залуудаа би өдөрт 50 км алхчихдаг байсан юм. Энүүгээр Чингис хаан явж байсан юм гэвэл би чинь эцэж цуцахаа мэдэхгүй явна шүү дээ. Тэгэх бололцоо даанч гарсангүй.

-“Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ой энэ жил тохионо гэж байгаа, та очих уу?
-Чадахгүй нээ. Нас ахиж, хөл гар горьгүй болсон. Ганц алхаад л амьсгаа давхцаад ирдэг болчихлоо. Одоо хожимдсоон.

-Нэг зүйл сонирхоход, нас гэж ярья, Орос орон 800-гаад жилийн настай гэж та бичсэн санагдана. Ингэхэд, манай Монгол хэдийд мэндэлсэн улс вэ? Хэд наслаад байна, цаашид хэд наслах бол?
-Бодончар төрсөн үед л Монгол мэндэлжээ. Хөдөөгийн Пэрлээ 998 онд Монгол мэндэлсэн гэж үздэг, би ч бас тэгж боддог, одоо нас сүүдрийнхээ хувьд, гуравны хоёр хувиа элээгээд байна. Дахиад таван зуугаад жил насална.

-Тэгээд яах вэ?
-Ухаалаг алхам, эрс өөрчлөлт хийхгүй бол, аль ч ард түмэн доройтдог, түүхийн тавилан нь тэр юм. Хүн нэг наслахдаа түүнийг анзаардаггүй, анзаарах ч бололцоогүй. Түүхийн хугацаа, хүний нас хоёр бөмбөрцгийн дэргэдэх бөмбөгний дайтай юм.

-Ухаалаг алхам, эрс өөрчлөлт нь тэгээд юу байх вэ?
-Хөгжил урагшаа ч биш, хойшоо ч биш, бас тойрог замаар ч явдаггүй. Зүйрлэвэл, яг л хөгжмийн чавхдас гэсэн үг. Хөгжмийг цохиход доргиж чичирдэг. Дахин дахин тэгж цохиж доргиож байхгүй бол хэсэгхэн хангинаад л чимээ тасарна. Чингис хаан сайн доргиож өгсөн. Тэгсэн тулдаа тэр доргио өдий хүртэл тасрахгүй байгаа юм.

-Ард түмэн мөнх настай гэдэг биш бил үү?
-Өөдрөг сайхан үг дууллаа. Гэхдээ нэг л зүйлийг сайн бодож байгууштай. Түүхээ мэддэггүй ард түмэн богино настай байдаг юм!

-Чингисийн шарилыг Монгол-Япон хоёр улс хамтран хайж байгаа, тэр талаар та юу гэх бол?
-Битгий л олдоосой хэмээн залбирч сууна. Өнөө бид олдог юм гэхэд, нандигнан хайрлаж, ариун шүтээнээ болгох хэмжээнд ухаажаагүй байна. Хүний ухаан гүйцэж, наана цааныг ойлгодог болтол Чингисийн шарил бүү олдог. Хэлмэгдэл, сүйтгэл дахин гарахгүй гэж хэн батлах вэ? Хэрэв гуч дөчөөд онд олдсон бол яах байсан бэ? Өнөө ч гэсэн дээ, итгэх аргагүй хэмээн 1990 онд их түүхч Лев Гумилевтай ярилцснаа, Дамбын Цэмбэл зохиолч анд нөхөддөө нэг биш ярьдаг байсан юм. 2006 онд хэвлэгдэн гарсан “Зам чинь зөв бол алхаад бай” хэмээх ярилцлага тэмдэглэлийн номондоо ч дэлгэрэнгүй оруулсан билээ.

Өөрт хичнээн халтай, хахир хатуу ч гэлээ, бурууг сөрж, үнэнийг эрж, зөвд итгэж, зорьж тэмцэж явах нь их хүмүүсийн төрөлх араншин гэлтэй. Эцэг Гумилев нь Африкт зорин очиж, тэндхийн сэдэвтэй дөчин шүлэг бичиж, тэмдэглэл нийтлүүлж, судалж сурвалжилж байхдаа харийнхны шунал, уугуул түмнийх нь хөөрхийлөл, байгалийн эмгэнэл, мухардсан ирээдүйг нь шүлэг найрагтаа тусгасан байдаг.

Харь орны сайхан сэтгэлт олон хүн, одоо танайх иймэрхүү янзаараа яваад байвал, удахгүй мөдхөн Африкийн араас орно шүү хэмээн сануулдаг болсон энэ үед Николай Гумилевын нэгэн шүлгийг нь толилуулъя. Энэ шүлгийг нэрт орчуулагч Содовын Баясгалан гуай орчуулсан тул эх хувилбараар нь авсан нь тодорхой.

АФРИК

Хүйснээс нь садарсан сэрүүн ундаръяа
Хөрснөөс нь сацарсан жинхэнэ биндэръяа
Нил эрдэнийн ногоон сүндэрлэг
Нар шүхэрлэсэн нармай Африк!
Ууланд буусан сансрын үүл
Усанд умбасан сарны сүүл
Солир харвасан үдшийн туяа
Сонор шалгасан үүрийн шивнээ
Шөнө дундын бадарсан түүдэг
Шүлэг дууны чичирсэн түрлэг
Гашуун нуурын шорвог долгио
Гаслант негрийн салга хоолой
Ойг дархалсан догших араатан
Омог зангидсан онгон шүтээн
Эргээ сахисан өнчин боомт
Эзнээ мартсан үнсэн голомт
Хорьдугаар зууны хорон санаа
Холдох түүхийн манарсан утаа
Нүүрээ барсан Европын зандалчин
Нүдээ хужирласан хобрайн панзчин
Англи амбаны арааны шүлс
Атаа шуналын бэлэн хүнс
Дэлхийн цээжинд халуун зүрх
Дэлбэрсэн суманд хайран төрх
Хүйснээс нь садарсан сэрүүн ундаръяа
Хөрснөөс нь сацарсан жинхэнэ биндэръяа
Нил эрдэнийн ногоон сүндэрлэг
Нар шүхэрлэсэн нармай Африк!

ShareTweet

Related Posts

О.Номинчимэг: Электрон тамхи нь сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна
Ярилцлага

О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын “шидэт уут” биш, ард түмний баялаг байх ёстой

2026-03-25 12:17
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13 19:18
Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй
Эдийн засаг

Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

2026-03-10 10:55
}

Шинэ мэдээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

by undesten
2026-03-27 22:26
1

Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын 7 ААН саналаа ирүүлжээ

Бортээгийн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын 7 ААН саналаа ирүүлжээ

by undesten
2026-03-27 18:53
1

ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна

ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна

by undesten
2026-03-27 18:35
0

Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

by undesten
2026-03-27 14:27
0

АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ

АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ

by undesten
2026-03-27 11:46
2

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан шүүхийн шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан шүүхийн шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болгожээ

by undesten
2026-03-27 10:39
0

Сэтгүүлчийг цагдан хорихоос татгалзжээ

Сэтгүүлчийг цагдан хорихоос татгалзжээ

by undesten
2026-03-27 10:31
0

“126 авлигач ба нэг лидер”

Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор

by undesten
2026-03-27 10:19
0

Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ

Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ

by undesten
2026-03-26 18:05
1

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ

by undesten
2026-03-26 17:38
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай