• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 24
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

    Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

    2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

    Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

    2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

    Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

  • Улс төр
    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Д.Сайханбаяр: Аливаа улсын зэвсэгт хүчний нүүр царай нь сайхан жагсаал, сүрлэг хөгжим байдаг

by undesten
2024-11-06 14:13
in Ярилцлага
1
Д.Сайханбаяр: Аливаа улсын зэвсэгт хүчний нүүр царай нь сайхан жагсаал, сүрлэг хөгжим байдаг

Энэ дугаарын зочин хойморт Зэвсэгт хүчний 142 дүгээр анги буюу ЗХЖШ-ын Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн удирдаач дэслэгч Д.Сайханбаярыг урьж ярилцлаа.

Төрийн бүхий л ёслолын арга хэмжээ та бүхний цоглог хөгжмийн аялгуугаар эхэлдэг. Энэ нэр хүндтэй байгууллагын нэг эд эс болж ажиллах ямар санагддаг вэ?

-Төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаануудад биечлэн үүрэг гүйцэтгэж, улс орон болоод Зэвсэгт хүчнийхээ нэрийн хуудас нь болж ажиллана гэдэг хүн бүрт тохиохгүй аз завшаан гэж ойлгодог. Тиймдээ ч өөрийн сурсан мэргэжил, ажил албаараа үргэлж бахархаж явдаг. Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжим (ҮЖҮНХ) нь чадварлаг офицер, ахлагч нараас бүрдсэн сайхан хамт олон. Ер нь хүн гэдэг хамт олноосоо л суралцаж, цаашдын зам мөрөө тэгшитгэж байдаг. Тэр утгаараа сурч боловсрох, сэтгэл хангалуун байх таатай орчныг бүрдүүлж чадсан газар гэдгийг бардам хэлмээр санагддаг шүү.

Тэгвэл энэ хамт олны нэг хэсэг байж, урлагаар дамжуулан үзэгч түмнийхээ сэтгэл оюунд нь хүрч огшоох мэдрэмж ямар байдаг бол?

-Анх 2006 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд би дадлагажигчаар ажиллаж, анх удаа үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүнд багтаж тоглох боломж олдсон юм. Тэр үед ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албаны дарга, ҮЖҮНХ-ийн дарга МУУГЗ, хурандаа Ё.Ганбат баяр наадмын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Төрийн дууллыг удирдан эгшиглүүлсэн.

Би анх удаа л тийм том үйл ажиллагаанд оролцож, Төв цэнгэлдэхээр дүүрэн наадамчин олны уухайн түрлэг, алга ташилтын дор Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг үгээр хэлэмгүй сайхан байдгийг мэдэрсэн. Харин өнөөдөр би хөгжимчин бус удирдаачийн хувиар тэдгээр ёслолын үйл ажиллагаанд оролцож байна.

Илүү их хариуцлага оногдож байгааг улам бүр мэдэрч байгаа. Энэ жил 12 орны төрийн тэргүүнийг эх орондоо угтан авахаас эхлээд төрийн ёслол, хүндэтгэлийн томоохон үйл ажиллагаанууд ар араасаа хөвөрсөн. Одоогоор бид Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан бэлтгэл сургуулилтаа жигдрүүлж байна.

сонин mn

Зэвсэгт хүчний Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн олон улсын хөгжмийн фестиваль, наадмуудад тогтмол оролцдог. Энэ нь манай Зэвсэгт хүчнийг дэлхийн бусад оронд сурталчлах том цонх болж өгдөг шүү дээ.

-Тийм ээ. Олон улсын хамтарсан үйл ажиллагаанд улсынхаа нэрийг гарган оролцож буй гэдгээрээ чадахаараа мэрийж, хичээл зүтгэлтэй, бүтээлчээр хандах нь чухал байдаг. Харин сүүлийн жилүүдэд Ковид-19 цар тахлын хөл хорио болон Орос-Украины дайнаас шалтгаалж тэмцээн уралдаан, хөгжмийн наадмууд тодорхойгүй хугацаанд зогсчхоод байгаа. Энэ төрлийн арга хэмжээний гол зорилго нь олон улс орон эв найрамдал, энх тайванч байдлыг урлагаар дамжуулж бий болгох, өөрийн орны Зэвсэгт хүчний үлээвэр хөгжмийн цоглог хөг аялгуун дор зэвсэг бус хөгжмөөрөө нэгдэн нөхөрлөх үндэс суурийг тавьж өгдөг. Тиймдээ ч цэргийн үлээвэр хөгжимчдийн хувьд олон улсын тэмцээн, уралдаан, хөгжмийн наадмуудад оролцоно гэдэг нэр хүндийн илэрхийлэл юм. Улс орон болгон өөр өөрийн хэлээр ярьж бичдэгтэй адил хөгжимчид бид хөгжмийн хэлээрээ ойлголцдог гэсэн үг. Үүнээс гадна мэргэжлийн ур чадвараа ч дээшлүүлэх том боломж байдаг.

Удирдаачаар ажиллахад давхар хариуцлага оногддог талаар та дээр дурдсан. Үүнээс гадна хамт олноо зангидах үүрэг ч танд оногддог байх. Үлээвэр найрал хөгжмийн оркестрт хамт олны ойлголцол хамгийн чухал гэдэг нь гарцаагүй…

-Тийм шүү. Атгасан гар шиг бие биеэ мэдрэх нь бидний мэргэжлийн онцлог. Ялангуяа манай хамт олон дан эрчүүдээс бүрддэг. Тиймээс ах нь дүүдээ үлгэрлэдэг, туршлага ур чадвараасаа хуваалцдаг уламжлал манай байгууллагад анхнаасаа байсан. Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл гэдэг зарчим манай хамт олны уриа үг болчихсон. Ер нь хөгжимчин хүн сургуулиа дөнгөж төгсөж ирээд ямар хамт олны дунд орохоос ирээдүйд хэн болж хөгжих нь харагддаг. Намайг анх энэ байгууллагад хөл тавихад дээд оны ах нар маань халуун дотноор угтан авч байлаа. Энэ уламжлал одоо ч үргэлжилж байна.

Цэргийн үлээвэр хөгжим бусад төрлийн хөгжмөөсөө юугаараа онцлог вэ?

-Хөгжим гэдэг ерөнхий утгаараа нэг л зүйл боловч төрлөөсөө хамаараад онцлогтой тал олон. Жишээ нь, цэргийн жагсаал, цэргийн хөгжим хоёр агуулга нэг. Бид ихэвчлэн зогсоогоороо эсвэл жагсаалд алхаж байхдаа хөгжмөө тоглодог. Тэр утгаараа эмх цэгц, дэг журамтай байхыг эрхэмлэдэг. Дээрээс нь, өдөр шөнө, салхи бороог үл ажран хаана ч, ямар ч нөхцөлд тоглолтоо үзүүлдгээрээ бусад оркеструудаас ялгагддаг. Энэ чинь л өнөө цэрэг, арми гэх мөн чанараа хадгалж буй хэрэг.

Дээрээс нь аливаа улсын Зэвсэгт хүчний нүүр царай нь сайхан жагсаал, сүрлэг хөгжим байдаг шүү дээ. Аль нэг орны төрийн тэргүүнийг эх орондоо хүлээж авлаа гэхэд Төрийн хүндэт харуул болоод цэргийн үлээвэр найрал хөгжмөөс тус орны өнгө төрх шууд харагддаг гэж боддог.

Мөн миний ажигласан нэг зүйл бол улс орнуудын үлээвэр хөгжмийн ая, аялгуу болгон өөрсдийн өвөрмөц хэв маягтай. Жишээ нь, монгол цэргийн хөгжимчдийн тоглож байгаа зохиолууд үндэсний хэв шинжийг агуулдаг. Харин Европын орнуудынх тэс өөр. Олон улсын томоохон наадмуудад бид үндэсний морин хууртайгаа хоршиж тоглолт хийдэг. Бүр цаашлаад үндэсний бүжиг, Хүндэт харуулын ротын хамт нэгдсэн үзүүлбэр ч толилуулна, сайхан ч зохицдог. Бусад орнууд ч мөн адил өөрсдийн хэв маягаа тусгадаг гэсэн үг. Ерөнхий утгаараа цэргийн үлээвэр хөгжим гэдэг нэг л малгайтай. Аль ч улсын Зэвсэгт хүчний үлээвэр хөгжимчид орон орны төрийн дууллыг нотоор нь тоглоход бэлтгэгдсэн байдаг.

Ингэхэд та энэ салбартай анх хэрхэн холбогдов?

-Би Дархан хотод төрж өссөн. Ер нь багаасаа л урлаг, уран сайхантай ойр байсан. Анх 5 дугаар ангийн сурагч байхдаа дунд сургуулийнхаа үлээвэр хөгжим, найрал дууны дугуйланд элсэж баритон хөгжмөөр хичээллэж эхэлсэн. Харин 8 дугаар ангид байх хавар манай хотод Батлан хамгаалах салбарыг сурталчлах өдөрлөг зохион байгуулагдсан юм. Өдөрлөгийн хүрээнд тухайн үеийн Цэргийн хөгжмийн сургуулийн сонсогч нар жижиг хэмжээний тоглолт зохион байгуулсан нь миний сонирхлыг маш их татсан.

Тоглолт дуусахтай зэрэгцээд тэр сонсогч ах нарыг төрөл бүрийн асуултаар булж байгаад Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Цэргийн хөгжмийн сургууль байдаг талаар анх олж мэдэж хаягийг нь заалгаж авч билээ.

Тэгээд л өнөө сонирхолдоо бүрэн хөтлөгдчихсөн хүн чинь тэр жилийхээ зун нь сургуульдаа шалгалт өгч тэнцчихээд намар нь элсэж байв. Тэгж л би гэдэг хүн цэргийн ч, урлагийн ч салбартай эргэлт буцалтгүй холбогдсон доо. Улмаар сургуулиа 2005-2009 онд тромбон хөгжмөөр сурч төгсөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хөгжмийн салаанд хуваарилагдаж ажил, амьдралынхаа гарааг эхэлж байв. Тус ангидаа нэг жил ажиллаад Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн хамт олондоо ирсэн. Өнгөрсөн хугацаанд олон улсын чанартай цэргийн хөгжмийн фестивалиудад манай хамт олон өргөн бүрэлдэхүүнээр оролцсоор ирсэн.

Мөн миний бие БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNIMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний III ээлжийн мотобуудлагын батальонд, ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны II ээлжээр үүрэг гүйцэтгэсэн.

Харин 2017 онд ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн их сургуулийн Цэргийн хөгжмийн удирдаачийн дээд сургуульд элсэн суралцаж өнгөрсөн 6 дугаар сард төгссөн. Одоогоор Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжимдөө удирдаачаар томилогдон ажиллаж байна. Ингээд бодоход Зэвсэгт хүчин гэх энэ том айлын нэг гишүүн нь болоод хэдий нь ээ 19 дэх намраа үдэж байна.

сонин mn

Мэргэжлээ дээшлүүлж, урлагийн мэдрэмжээ хөглөөд, улаан диплом өвөртлөөд ирсэнд тань баяр хүргэе. Шинэхэн төгсөгчийн аяны богц арвин уу?

-Хойно байх хугацаандаа хамгийн чухал нь мэргэжилдээ эзэн нь байя, цаашлаад өөрт болоод ажил албанд маань хэрэг болох нэг ч гэсэн зүйлийг илүү сурч мэдэхийн төлөө хичээж суралцсан. Сурсан мэдсэн маань удахгүй өгөөжөө өгч эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Өнөөдөр гэхэд л хөгжмийн шинэхэн аялгуу төрүүлэх санаа бодолдоо уягдчихаад сууж байна. Яг одоогоор манай оркестр амралттай байгаа. Бие бүрэлдэхүүнээ амралтаас ороод ирэхэд нь шинэ уран бүтээлтэй угтая гэсэн бодол бий.

Тэгвэл та шинэ уран бүтээл туурвих ажилдаа хэдий нь ээ орчихсон байх нь ээ…

-Түрүүнд хэлсэн шиг ажил мэргэжилдээ эзэн байхыг хүсэж Монголдоо ирсэн. Шинэ уран бүтээл гаргах ажил маань энэ оны эхээс үргэлжилж байгаа. Энэ жил Монгол Улсад Цэргийн үлээвэр хөгжим үүсэж хөгжсөний 110 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ЦЕГ-ын “Сүлд” чуулга, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран шилдэг хөгжмийн бүтээл шалгаруулах уралдаан зарласан. Тус уралдааны талаар сургуулиа төгсөхөөсөө өмнө олж мэдээд “Эргэх ертөнц” нэртэй хөгжмийн зохиолоо шалгаруулалтад нь явуулчихсан юм. Харин Монголдоо ирээд ажил албандаа хараахан томилогдоогүй байхад намайг тэргүүн байрт шалгарсан талаар дуулгадаг байгаа. Гадаад оронд багагүй хугацаанд суралцахдаа эх орноо санаж, сэтгэлдээ буулгасан аялгуу минь хүний сэтгэлд хүрч чадаж дээ гэж бодохоор сайхан санагдсан.

Мөн хөгжмийн зохиолчид шилдэг гэсэн бүтээлээ жил бүр сойдог “Алтан намар” наадамд сургуулиа төгсөхдөө зохиосон “Дайчид” нэртэй фантазиараа өрсөлдөж байгаа. Одоогоор эхний шатны шалгаруулалт үргэлжилж байна.

Урлагийн хүнд шинэ уран бүтээл төрүүлнэ гэдэг хамгийн эрхэм зүйл байх нь гарцаагүй биз ээ. Уран бүтээлийн хувьд таны цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?

-Ер нь аливаа хөгжмийн зохиол бичихэд хамгийн чухал нь сэдэв байдаг. Мэдээж цэргийн үлээвэр хөгжмийн марш, вальс, бүжиг зэрэг цоглог хэмнэлтэй ая аялгууг бичиж найруулах нь удирдаач бидний үүрэг. Харин үүний зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, төрөл жанр, сэтгэлгээ, бодол оюунаа олон талаар сорих үүднээс киноны хөгжим зохиох мөрөөдөл бий.

Хуучин цагт хөгжмийн зохиолчдыг хэр гайхалтай симфони бичсэнээр нь үнэлдэг байсан. Харин орчин үеийн хандлага, үнэлэмжид киноны хөгжим чухал байр суурь эзлэх болсон.

Тэр ч бүү хэл Оскарын шагнал гардуулах ёслолын нэг төрөл нь “Шилдэг хөгжмийн зохиол” байдаг шүү дээ. Залуучууд “Араатны хаан арслан”, “Карибын тэнгисийн дээрэмчид”, “Бэтмэн-Харанхуйн хөлөг баатар”, “Гладиатор” гэх мэт дэлгэцийн бүтээлийн хөгжмийг бичсэн Ханс Зиммэр, “Хатан зоригтон”, “Титаник”, “Зоро” гэх бүтээлүүдийн хөгжмийн зохиолчоор ажилласан Жэймс Хорнер зэрэг эрхмүүдийг сайн мэднэ. Харин Монголдоо гэвэл агуу Н.Жанцанноров, сүүлийн үеийн залуу уран бүтээлчдээс Д.Одбаяр (Оки) зэрэг уран бүтээлчдийг нэрлэж болно. Ер нь ганц Холливуд гэлтгүй дэлхийн кино урлагийг хойно нь тоглогдож буй дуу, хөгжмөөр нь үнэлдэг болоод хагас зууныг үзэж байна шүү дээ.

Уран бүтээлч хүний онгод гэдэг сонирхолтой ертөнц шиг санагддаг. Чухам юугаар хөглөгдөж, юунаас сэжим авч аливаа бүтээл төрөн гардаг юм бол?

-Миний бодлоор хамгийн чухал нь хамт олон, хүрээлэн буй орчин нөхцөл. Хэдий бүтээлч сэтгэлгээтэй байгаад түүнийг нь хөглөх, үргэлжлүүлэх зөв удирдлага, хамт олонгүй л бол унтарч л таараа. Цаашлаад тухайн хүний өмнөө тавьсан зорилгоос асар их зүйл хамаардаг шиг санагддаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг хамгийн үнэн. Том зорилго тавиад түүнийхээ араас явж байгаа л бол амжилтад хүрэх нь цаг хугацааны асуудал шүү дээ.

Нэг уран бүтээл гараас гарахад хэр их хугацааг зарцуулдаг вэ?

-Бодол сэтгэлдээ байгаа ая аялгууг нот болгоход төдийлөн хугацаа шаардахгүй ч найруулж, жинхэнэ бүтээл болгоход хагас жил ч шаардагдаж болно. Бие бүрэлдэхүүнтэйгээ хамт тоглож, засварлаж, өөрчлөх, солих гээд олон ажил хөвөрнө. Би аль нэг ажлыг гардаж авсан бол заавал эцсийг нь үзэж санаа амардаг “муу зантай”. Ер нь ажилдаа зарчимч хандахыг илүүд үздэг. Одоогоор сургуулиа төгсөөд удаагүй байгаа учраас туршлага, ур чадвараа ахиулахад анхаарч байна.

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

-Баярлалаа.

Ахлах дэслэгч Т.ИДЭР

Эх сурвалж: “Соёмбо” сонин

Related Posts

Х.Баасансүрэн: Жанрайсигийн тарнид хорт хавдрыг анагаах чадал бий
Ярилцлага

2026-10-21 15:16
О.Оюунзул: Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангах зарчмыг хуульд анх удаа тусгасан

2026-08-20 18:58
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
Эрүүл мэнд

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

2026-08-04 16:13
}

Шинэ мэдээ

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

by undesten
2026-11-23 14:34
1

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял сонссон А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох шийдвэр оноолоо

by undesten
2026-11-23 14:18
0

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

by undesten
2026-11-23 13:57
0

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

by undesten
2026-11-23 11:59
0

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

Өвлийн идэш арга хэмжээ лхагва гарагт эхэлнэ

by undesten
2026-11-23 11:09
0

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

2026 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт хаагдана

by undesten
2026-11-23 11:00
0

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

by undesten
2026-11-23 10:21
0

2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

2026 оны байдлаар Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигчид дэлхийн 30 гаруй улсад визгүй зорчих эрхтэй

by undesten
2026-11-23 10:10
0

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

Гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарыг соёлын элчээр томилжээ

by undesten
2026-11-23 09:58
0

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай