Эрчим хүчний үнэ тарифын талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Сүүлийн үед цахим орчинд “Цахилгаан дулааны үнэ тарифыг ирэх аравдугаар сараас хоёр дахин нэмнэ” гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос няцаалт хийж байна. Ковид-19 цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шинжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7%-аар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна.
Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан” гэлээ.
Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд:
- Өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгах
Өндөр өртөгтэй Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах
Хямд үнийн эх үүсгүүрүүдийг илүү ачаалах
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлуудыг, бууруулж хэмнэлт гаргаж ажиллах аж.