ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн гурав хоногт нийт 1803 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдөр хоёр иргэн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний тухайд, 22 настай энхийг сахиулагч нийт 43 хоног, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 настай эрэгтэй 31 хоног тус тус эмчлэгдэж өнөөдөр эмнэлгээс гарч байна
Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 311 боллоо. Үүнээс 300 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж буй. Тэдгээр хүмүүсийн 6 хүний биеийн байдал хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.