9 дүгээр сарын 21-нээс буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн ЕБС, их, дээд сургуулийн хичээлийг хэвийн горимоор оруулахаар болж байна гэсэн мэдээллийг Засгийн газрын хэвлэл, мэдээллийн хэлтсээс өглөө. Их, дээд сургуулийн хичээлийг 2020 оны аравдугаар сарын 4-нөөс эхлүүлэх шийдвэр гаргаж байсан ч урагшууллаа.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 11 дүгээр сарын 1-н хүртэл сунгажээ.
Дотооддоо коронавирусийн халдварыг алдаагүй байгаа тул 9 дүгээр сарын 16-наас урлаг, спорт болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хэвийн горимд буцаан оруулахаар болсон байна.
Ингэснээр ААН, байгууллагууд хуучин хэвээрээ ажиллахаар болж байна.