Орон нутгийн сонгуультай зэрэгцээд Ардчилсан нам дотор “шинэчлэл” хийгдэж эхэллээ. Тодруулбал, БЗД-ийн Засаг дарга асан Б.Пүрэвдаваагийн удирдаж, орон нутгийн сонгуульд оролцож буй Нийслэлийн Ардчилсан намыг татан буулгаж, нам дотроо жижиг хэлтэс болгохоор яригдаж эхэлсэн байна.
Нийслэлийн Ардчилсан нам гэж байхгүй энэ нь намын нэг хэлтэс болж, жижигрүүлэх төлөвлөгөөг одоогийн удирдлагууд нь боловсруулсан байна.