Магава хэмээх Африкийн аврага том харх карьерынхаа турш 39 мина, тэсэлгээгүй 28 зэвсэг үнэрлэн илрүүлж байжээ.
Их Британийн мал эмнэлгийн сайн дурын байгууллага PDSA түүнд “Камбожид байсан үхлийн аюултай мина илрүүлж, цэвэрлэх ажилд маш том тус хүргэн олон хүний амь насыг аврах ажилд онцгой үүрэг үзүүлсэн” учир алтан медалийг нь гардуулжээ.
Ази тивийн зүүн өмнөд хэсэгт зургаан сая хүртэл мина байдаг гэж үздэг.
Долоон настай мэрэгч нь Бельгид бүртгэлтэй ба Танзани улсад байрладаг Apopo буяны байгууллагад сургажээ.
1990-ээд оноос хойш мина, сүрьеэг илрүүлэх зорилгоор HeroRAT нэртэй амьтдыг энд өсгөн үржүүлж иржээ. Жилийн турш бэлтгэл хийсний дараа амьтдыг гэрчилгээжүүлдэг байна.
Танзани улсад төрж өссөн Магава 1.2кг (2.6лб) жинтэй, 70см (28in) урттай. Энэ нь бусад хархнуудын төрөл зүйлээс хамаагүй том боловч Магава нь мина дээгүүр алхахад түүний жин минад нөлөөлөхүйц хэмжээнд биш ажээ.
Хархнууд нь тэсрэх бодисын дотроос химийн нэгдлийг илрүүлэх сургалтанд хамрагддаг тул тэсрэх бөмбөг олсон даруйдаа сэрэмжлүүлэхийн тулд хамтран ажииллаж буй хүнийхээ оройг нь мааждаг байна.
Магава теннисний талбайн хэмжээтэй талбайг ердөө 20 минутын дотор бүрэн хайлт хийн ажиллах чадвартай ба металл илрүүлэгчтэй хүн иймэрхүү талбайд хайлт хийхийн тулд нэгээс дөрөв хоног шаарддаг байна.