ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр 462 сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдсөн, COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 324 боллоо. Мөн өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Одоогоор коронавирусийн халдварын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 12 хүн байна. Тэдний долоогийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол таван хүний бие хүндэвтэр байгаа аж.