Шангрила Молл дээр гарсан асуудалтай холбогдуулан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шаардлага хүргүүлсэн байна. Тэрээр энэ асуудалтай холбогдуулан өөрийн цахим хуудаснаа дараах тайлбарыг бичжээ.
“…Онцгой байдал зарлаж байхад ажилчдад тусдаа удирдамжаар зөвшөөрөл олгодог асуудал байж болохгүй. Өнгөрсөн 7 хоногт хэрэглэгчдийг сандаргасан, үйлчлүүлэгчдэд онцгой байдлын заавар зөвлөмж дутуу мэдээлсэн, гражид машин бөөгнөрч үймээн үүссэн асуудлаар Шангрила молл холбогдох албан тушаалтануудтай ШӨХТГ, ОБЕГ-ын төлөөлөл уулзлаа.
Онцгой байдал зарлахад бүх хаалга нээгдэх, авто зогсоол автомат хаалт нээгдэх ёстой асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг санууллаа. Шангрила моллоос 14 хоногийн хугацаанд автомат хаалтыг онцгой байдлын дохиотой хамт онгойх технологийн шийдлийг хийж танилцуулахаа мэдэгдлээ. Зөвхөн Шангрила ч биш, бусад худалдааны төвүүд, иргэд ихээр үйлчлүүлдэг газруудын машин зогсоолын хаалтуудыг автомат онгойдог системд шилжүүлэхээр ажиллана” гэв.