Бараг л бүх насаараа төрийн удирдах албан тушаал хашсан эдгээр хөгшчүүд амарч болдоггүй юм уу… Одоо залуус, залуу үеийн ажиллах цаг болчхоод байна. Гэтэл суудлаасаа ховхорч өгдөггүй хэдэн хөгшин байх юм. Нас сүүдрийн хувьд аль хэдий нь тэтгэвэрт гарчихаар болсон ч аль нэг газарт зөвлөх хийх нэрийдлээр төрийн тогооноос хооллосоор байх юм. Цагтаа улс оронд хэрэгтэй хууль тогтоомж баталж өгч, хийдгээ хийсэн л байх. Гэвч одоо зай тавьж, залуусаа дэмжих цаг нь болчихоод байна шүү дээ.
Жишээ нь УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын даргын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж Ерөнхий сайдын зөвлөх, Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Ж.Бямбадорж Зам тээврийн хөгжлийн сайдын зөвлөхөөр томилогдон ажиллаж байна. Ажил хийх чадалтай тэнхээтэй байна гэдэг сайхан ч заавал төрөөс зууралдаж, төрийн хоол идэх гээд байдгийг нь л ойлгохгүй юм. Одоо амарцгаа. Та бүгдийн гавьяаг бүгд мэднэ. Одоо болно.