Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг тохиолдол Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн байна. Сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгаас орох, гарах замын хөдөлгөөнийг хаасан гэх мэдээлэл байсан ч Тээврийн цагдаагийн албанаас энэ мэдээллийг үгүйсгэлээ. Коронавирусийн сэжигтэй тохиодол бүртгэгдсэн учир УОК-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тухайн газарт ажиллаж эхэлжээ.