“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатартай холбоотой нэг баримт анхаарал татаж байна.
Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн Банкны Дэд захирлаар ажилладаг. Тэгвэл Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяагийн “Нама-Оч” ХХК нь 2019 оны 5 сараас 2020 оны 4 сар хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 1 тэрбум 987 сая төгрөгний үнийн дүн бүхий ган хоолой нийлүүлжээ гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хачирхалтай нь “Нама-Оч” ХХК нь урьд өмнө нь гар утасны худалдаа, цайны газар, ломбард, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг л аж ахуйн нэгж байсан байх юм.