Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байденд улс орноо цөмийн гэрээнд эргэн нэгтгэхийг уриалжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа уг гэрээнээс гарах шийдвэрийг хоёр жилийн өмнө гаргасан юм.
Х.Рухани өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлуудыг залруулж, олон улсын хэлэлцээрүүдийг дагаж мөрдөхийг Ж.Байденд уриалжээ. Д.Трампын засаг захиргаанаас нефтийн импортыг хориглох гэх мэт Ираны эсрэг хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь тус улсын эдийн засгийг туйлдуулаад байгаа юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, Техран эдийн засгаа сэргээхийн тулд АНУ-ын шинэ засаг захиргаагаар хориг арга хэмжээнүүдээ хөнгөвчлүүлэхийг эрмэлзэж байна. Гэвч хоёр талын харилцаа сайжрах эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал, Техран хоригоос үүдэлтэй эдийн засгийн хохирлын нөхөн төлбөрийг шаардаж байгаагийн зэрэгцээ Иранд АНУ-ын эсрэг хатуу байр суурь баримтлагчдын нөлөө улам бүр нэмэгдсээр байгаа ажээ.
NHK