Арваннэгдүгээр сарын 26-нд БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн очсон байсан.
Тухайн хүнд тест тавьж эерэг хариу гарсан учраас тусгаарлаад, ХӨСҮТ-д мэдэгдсэн. Ингээд төвийн шуурхай баг очиж PCR шинжилгээ аваад хариу эерэг гарсан тул маргааш нь ХӨСҮТ-д авчирсан.
Дүүргийн эмнэлгүүд бүгд тусгаарлан ажиглах байртай бөгөөд лаборатрийн шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлаж, эмнэлгийн эмч ажилчид хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлсэн.
Гэсэн ч хяналтын горимын дагуу үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийг 14 хоног ажиглан тусгаарлана. Тэдний эхний шинжилгээ сөрөг гараад байгаа.