Коронавирусийн халдвар гадаргуу дээр хоёр цагаас тав хүртэлх өдрийн хугацаанд байх өндөр эрсдэлтэй гэдгийг АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн судлаачид мэдээллээ.
Тухайлбал металл гадаргуу буюу хаалганы бариул дээр таван өдөр, модон эдлэл дээр дөрвөн өдөр, хуванцар саванд 2-3, зэсээр хийсэн зүйлд дөрвөн цаг, хөнгөн цагаан эдлэлд 2-8 цаг байдгийг тогтоожээ.
Энэ сарын 14-нөөс ихэнх албан байгууллагууд ажиллаж эхлэх учир халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг ЭМЯ-ны олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.