Цахилгааны хэрэглээнд хязгаар тогтоож, зөрүүг иргэн, ААН хариуцах тухай журмыг Засгийн газраас танилцуулж байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгаан, дулаан, усных хэрэглээг төрөөс даах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотой журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Уг журмаар хэрэглэгч, цахилгаан дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өгсөн.
Хөнгөлөлтийн хугацаанд хэрэглэгчийн хүлээх үүргийг танилцуулъя. Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс даана, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө хариуцна” гэв.