Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэнд хийсэн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тухайн иргэнд онош баталгаажуулах PCR шинжилгээ хийхэд хариу мөн эерэг гарсан гэх мэдээлэл байна.
23.00 цагийн байдлаар тус эмнэлгийн Хүлээн авах, Амбулатори, Яаралтай тусламжийн төвийн хаалгыг битүүмжлэн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хамгаалалтад авчээ.
Сэжигтэй иргэн ямар нэг тусгаарлалтад байгаагүй гадуур байсан гэх мэдээлэл ирлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг маргааш ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн цагаар тодруулан хүргэх болно.