УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг орон нутагт улсын төсвөөс тотаци өгөхгүй байх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Орон нутаг улсын төсвөөс тотаци авч байгаа нь үр ашиггүй зардал гаргахад хүргэж байна гэв. Тухайлбал, аймгийн төсөв хүнд, мөнгөгүй байж Засаг дарга нар нь тотацийн мөнгөөр үнэтэй машин авч унаж байна гэсэн шүүмжлэлийг хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Хуулийн 58.1-р зүйл буюу орон нутгийн төсвийн суурь зардлыг тотаци өгдөг байхаар тусгасан. Орон нутагт улсын төсвөөс тотаци өгөхгүй баймаар байна. Улсаас орон нутагт тотаци өгч байгаа нь буруу. Ингэхээр мөнгөгүй, төсөв нь хэцүү байж аймгийн Засаг дарга нар Ланд-200 авч үргүй зардал гаргаж байна” гэсэн юм.
Манай улсын хувьд нийслэл таван аймаг л улсаас тотаци авалгүй суурь зардлаа шийдвэрлэдэг бөгөөд хөдөөгийн сумдыг яаж бие даалгах, эдийн засгийн хөшүүрэг хэрхэн бий болгох талаар асуудал дэвшүүлж байгаа нь сайн боловч хөрсөн дээрээ буух хэрэгтэйг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлж байв.