Монгол Ардын Нам Бага хурлын VIII хуралдаанаа цахимаар хийж амжилттай өндөрлөлөө.
Бага хурлаар намын ээлжит XXX Их хурлыг Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 01-02-нд хуралдуулахаар товлов.
Хуралдаанд Бага хурлын 369 гишүүний 90 орчим хувь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумаас онлайнаар оролцов.
Их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно гэж намын Үндсэн дүрэмд заасан байдаг. Энэ дагуу Бага хурлын гишүүд Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог баталж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар боллоо.