Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.
Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан байна.
Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд
Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 төгрөг
Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв