Наркологийн төв эмнэлэгт хэвтэж байсан хүнээс коронавирус илэрлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наркологийн төвд эмчлэгдэж байсан нэг хүн өчигдөр эмнэлгээс гараад хөдөө явах гэж шинжилгээ хийлгэхэд нь коронавирус илэрсэн.
Тухайн иргэн Наркологийн төв эмнэлэгт хэвтэхдээ PCR шинжилгээ хийлгэсэн байсан хэдий ч эмнэлгээс гараад хөдөө явах гэж коронавирусийн шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн байна.
Үүнтэй холбоотойгоор тус төвд тандалт, шинжилгээний ажлыг зохион байгуулсан.
Одоогоор ойрын хавьтал болсон 17 хүн, түүний гэр бүл болон эмч ажилчид, энэ сарын 22-ноос хойш тус эмнэлгээс гарсан хүмүүс гээд нийт 70 хүнээс шинжилгээ аваад байна.
Наркологийн төвд түр хугацаагаар хөл хорио тогтоож, тандалт судалгаа явуулж байгаа” гэсэн юм.