Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг энэ сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн билээ.
Мөн тухайн өдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирал Д.Наранзулыг томилсон юм.
Хэсэг хугацаанд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэж байсан дэд захирал Д.Наранзул мөн ЭМ-ийн сайдын тушаалаар албан ёсоор ерөнхий захирлын ажлыг өчигдөр орой хүлээн авсан байна.
Д.Наранзул нь сүрьеэгийн эмч, тархвар судлаач мэргэжилтэй бөгөөд ХӨСҮТ-ийн дэд захирлаас өмнө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны давхар судлаачаар ажиллаж байсан юм.