МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо болж байна. Хуралдаанаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэх юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар ажиллахаар нэр дэвшүүлээд байгаа хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Монгол НД телевизийн захирал Ч.Номин нарын нэрс байгаа юм.
Удирдах зөвлөлөөс дараах хүмүүсийг Засгийн газрын кабинетад ажиллуулахаар нэр дэвшүүлжээ.
- Шадар сайд С.Амарсайхан
- ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд н.Уртнасан
- Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
- Сангийн сайд Б.Жавхлан
- Соёлын сайд Ч.Номин
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд
- Эрчим хүчний сайд Н.Тавинбэх