поны “Uniqlo” бэлэн хувцас үйлдвэрлэгч компани үйлдвэрүүд болон бусад үйл ажиллагаанаасаа гарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа 2050 он гэхэд тэглэхээр зорьж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.
“Uniqlo”-гийн толгой компани болох “Fast Retailing” нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа тэглэх зорилт, түүнд хүрэх арга хэмжээнүүдийнхээ талаар мягмар гарагт зохион байгуулсан цахим хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдээлсэн байна.
“Uniqlo” сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлж, үйлдвэрүүдийнхээ цахилгааны хэрэглээг бууруулахын тулд нарны зайн хавтангуудыг дэлгүүрүүд дээрээ суурилуулахаар төлөвлөжээ. Мөн ложистикийн үр өгөөжөө сайжруулах чиглэлд илүү их хүчин чармайлт гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
“Fast Retailing” компанийн хувьд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтай холбоотой зорилтуудаа олон нийтэд анх удаа танилцуулж буй нь энэ бөгөөд дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө энэ онд танилцуулахаар төлөвлөсөн байна.
“Байгаль орчноо сүйтгэх үйл ажиллагаа үргэлжилсээр байвал өнөө үеийнхэн дэлхийн төгсгөлийг үзэж болзошгүй гэдгээс миний бие эмээдэг. Тиймээс фирмээ нийгмийг сайжруулахад хувь нэмрээ оруулах компани болгохын төлөө чин сэтгэлээсээ хичээн зүтгэх болно” гэж “Fast Retailing” компанийн тэргүүн Янай Тадаши мэдээлжээ.