АНУ-ын Үндэсний тагнуулын газрын нууцын зэрэглэлээс гаргасан мэдээлэлд Орос, Иран улсууд АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэж оролдсон хэмээн мэдэгдлээ.
ОХУ 2016 онд мөн адил Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон гэж Америкийн эрх баригчид мэдэгдэж байсан. Тэгвэл энэ удаад 2016 оныхоос ялгаатай нь Оросын тал сонгогчдын бүртгэл, саналын хуудсыг бүртгэх системийг хакердах гэж оролдоогүй боловч Дональд Трампын дахин сонгогдох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор худал мэдээлэл тарааж байсан хэмээн Америкийн Үндэсний тагнуулын албанаас үзэж буй юм.
Путин нэр дэвшигч Жо Байдений нэр төрийг гутаах, Дональд Трампын ойр тойронд нөлөөлөх зэрэг өргөн хүрээний ухуулгын ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэжээ.