ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Л.Баттөрийг томилжээ.
Эх сурвалжийн хэлснээр тус эмнэлгийн захирлаар 2021 оны нэгдүгээр сарын 28-наас хойш ажиллаж байсан Д.Наранзул өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна.
Л.Баттөр нь хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор цолтой.
Боловсролын байдал:
- 1995-2001 АШУҮИС
- 2009 Япон улсын Токүшимагийн их сургуулийг Харшил, дархлаа судлалаар
- 2012 Манчестерын их сургууль
Ажилласан байдал:
- 2010-2012 онд “Ач” анагаах ухааны их сургуулийн Сургалтын албаны дарга
- 2012-2016 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дэд захирал
- 2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий захирал
- 2020 оны аравдугаар сараас АШУҮИС-ийн Дэд захирлаар ажиллаж байгаад
ийнхүү ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдож байгаа юм байна.