Японы сүмо бөхийн хoлбооны Ёкозүнагийн зөвлөл энэ сарын 29-нд Токиод хуралдлаа.
Хаврын тэмцээний эхний хоёр өдөр барилдаад тэмцээнээс гарсан ёкозүна Хакүход дахин анхааруулга өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Тус Зөвлөлөөс Хакүхо, Какүрюү нарт өнгөрсөн 11 дүгээр сард анхааруулга өгч байсан билээ. Зөвлөлийн тэргүүн Яно Хиронори “Хакүхогийн талаар шүүмжлэл их гарсан ч дахиад нэг удаа боломж олгохоор шийдлээ. Долоодугаар сарын тэмцээнд барилдана гэж байгаа болохоор Нагоя башёд Хакүхог дахин харна. Муу барилдах, эсвэл барилдахгүй өнжвөл зодог тайлах сануулга өгнө. Хэд давбал муу барилдсан гэж үзэх талаар бид одоохондоо шийдээгүй байна. Яагаад одоо зодог тайлах сануулга өгөхгүй байгаа талаар гурван шалтгаантай. Нэгдүгээр сард коронавирус туссан тул тэр сарын тэмцээнд оролцох аргагүй, хүндэтгэх шалтгаанай байсан. Хаврын тэмцээнд хоёрхон өдөр барилдаад гарсан ч ямар ч гэсэн барилдах оролдлого хийж, хичээсэн. Гуравдугаарт Долоодугаар сарын тэмцээнд зодог тайлах эсэхээ шийднэ гэж өөрөө хэлсэн. Ёкозүнагийн үүргээ биелүүл гэж бид шаардсаар байх бол