Хакүхо М.Даваажаргал сүмогийн холбооноос гарах өргөдлөө /2025.05.29/ хүргүүлжээ.
Сүмогийн холбооны зүгээс түүний өргөдлийг албан ёсоор хүлээн аваагүй, түр хүлээлгэж байсан бөгөөд өнөөдөр уг асуудлаар хуралдахаар болжээ.
Хакухогийг хувьд өдгөө Исэгахама дэвжээнд харьяалагдаж байгаа. Угтаа өөрийн гэсэн дэвжээтэй болсон боловч шавь нь болох Хокүсэйхо А.Даваанинж дэвжээний бөхчүүдээ дарамталж, дээрэлхдэг байсан нь ил болж, улмаар дэвжээ нь Исэгахама дэвжээний мэдэлд шилжсэн юм.
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон Хакүхогийн ирээдүй олны анхаарлыг татаж байна. Түүний туйлын зорилго нь өөрийн гэсэн дэвжээтэй болж, аварга шавь төрүүлэх байсан билээ. Үүнийхээ төлөө ч Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Японыг сонгосон байдаг. Гэвч Хокүсэйхо хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой Хакүхогийн сүмогийн ертөнц дахь ирээдүй тун бүрхэг болоод байгаа юм.









































































