АНУ-ын Curling-н шигшээ баг энэ сарын 15-нд Финландад болсон Тэргэнцэртэй Карлингийн 2020 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.
Ингэснээр тэд 2021 оны дэлхийн аварга болон 2022 оны Бээжингийн паралимпад оролцох эрхээ авчээ.
Шигшээ баг дасгалжуулагчтайгаа нийлээд 6 хүний бүрэлдэхүүнтэй ба Б.Уранчимэг хэмээх Монгол бүсгүй багийг ахлан тоглож байна.
Бээжингийн паралимп 2022 оны гуравдугаар сарын 4-13-ны хооронд болох бөгөөд 6 спортын төрлөөр 78 тэмцээн зохиогдох юм.
Worldcurling.org