Монгол ардын намын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, намынхаа гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Хяналтын хороо хуралдаж, тодорхой шийдвэр гаргах юм байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарийг өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хэрвээ МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг татах шийдвэр гаргавал намын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гарах юм байна.
Намын дүрмийн дагуу асуудлыг Хяналтын хороогоороо хэлэлцэх зохицуулалттай аж.